Монголын зах зээл жижигхэн учраас гэж ярихаа боль
Жак Ма Монголд ирэхдээ залууст хандан ингэж ярьсан билээ.
1. Дэлхий ойрхон гэдэгт итгэ
Гадаадын зах зээл гэхээр асар хол, хүршгүй гэж боддогоо боль. Одоохондоо санаанд чинь багтахгүй байгаа ч гэсэн, зүгээр хүчээр итгээд, зүтгэ. Юмыг оролдож байж л өөрөө өөртөө итгэж, болох юм байна гэдгийг мэдэрдэг.
2. Оюуны дэд бүтэц гэж бий
Монголчууд одоо юугаа Дэлхийд гаргах вэ? гэж асуугаад байдаг. Ирээдүйн өрсөлдөөнд одооноос оюунаа бэлд. Дэлхийд гаргах тэр бүтээл чинь ирээдүйн бүтээл байх болно. Тиймээс байгаа заяагдсан баялгаа Mind Infrastructure буюу оюуны дэд бүтцээ сайжруулахдаа зарцуул.
3. Бурууг зөвхөн өөрөөсөө хай
Эдийн засаг, улс төрчдийг бүх бүтэлгүйтэлдээ буруутгадгаа боль. Хүн ямар ч газар аргыг нь олоод амжилтад хүрэх чадвартай байдаг. Өөрийгөө л дайчил. Ядуу хүмүүс дандаа өөрийгөө бусдын буруугаас болж ядуу байна гэж ярьдаг.
4. Монголын зах зээл жижигхэн учраас гэж ярихаа боль
Монголд олж харж чадвал маш их боломж, түүхий баялаг байгаа. Толгойгоо уйгагүй ажиллуулж чадвал, үнэндээ Монголын зах зээл биш Хятад, цаашлаад Дэлхийн зах зээл дээр та нар зогсож байна. Тэр том нээлттэй зах зээлийг шалтаг тоочилгүй, яаж ашиглах вэ гэдгээ үргэж бодож бай.