Төрийн сангийн зээлээ төлөөгүй оюутнуудыг нийтэд зарлана
Төрийн сангийн зээлээ төлөөгүй оюутнуудыг нийтэд зарлана гэж Боловсролын зээлийн сангаас мэлээллээ. Тэдний хэлж байгаагаар 1993-2020 он хүтэл 16 тэрбум төгрөгийн авлага бүхий 15 мянга орчим диплом боловсролын зээлийн санд хадгалаатай хэвээр байгаа аж. Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд хэлэхдээ,
“Зээлээ эргүүлэн төлөөгүй, Төрийн сангийн зээлээр сурсан иргэн та зээлээ эргүүлэн төлж дараагийн суралцах оюутнууддаа боломж олгоно уу, цаашид зээлээ төлөөгүй иргэдийг олон нийтэд зарлах болно.
Төрийн сангийн зээлийн санд хадгалаатай байгаа дипломын ихэнх нь МУБИС, ШУТИС-ийн оюутных. Багш, инженерийн диплом л их байна” гэв.