Орон нутгаас ирж буй малын махыг нэгдсэн системээр зах, худалдааны төвүүдэд хуваарилна
Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ил задгай худалдаалахгүй байх шийдвэр гарсан.
Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн Баянзүрх дүүргийн Тэнгэр, Амгалан, Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор, Нарантуул-2, Хан-Уул дүүргийн Лавай, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвийн удирдлагуудтай уулзжээ.
Энэ үеэр мал эмнэлгийн нэгдсэн системийг ашиглан хөдөө орон нутгаас ирж буй малын махыг дээрх зах, худалдааны төвүүдэд агуулах, павильон, лабораторийн хүчин чадлыг үндэслэн хуваарилалт хийхээр төлөвлөсөн байна.
Мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байх ажилд НМХГ, НЦУГ, НМЭГ, НХХААГ-т болон дүүргийн Засаг дарга нар хяналт тавьж байгаа юм.