Дутуугийн “комплекс” ба Монголчууд

Дутуугийн “комплекс” ба Монголчууд

Монголын нийгэмд болж, бүтэж байгаа зүйл нэг ч алга. Бүгд л тэр болохгүй, энэ ч биш  гэцгээн шүүмжилдэг. Тэгэхгүй л  бол сэтгэл нь амардаггүй шиг байгаа юм.  Хэний ч сэтгэлд  таарч, таашаалд нь нийцэх зүйл алга гэхээр  танд ямар санагдаж байна вэ. Хааяа ч гэсэн та тэгж бодож үзсэн үү. 

Манайхны жишиг бол ямар нэг зүйлийг нэг хэсэг тэнгэрт тултал  магтана. Удалгүй “Сониноо буурахаар  соохолзоно” гэгчээр амаа олохгүй магтаж байсан нөгөө зүйлээ, баатар хэмээн өргөж залж байсан хүмүүсээ  элдвээр хэлж шүүмжлээд эхэлнэ. Зах хязгаар нь үл үзэгдэх цахим ертөнцөд бол “цаазаар авч”, тэр чигээр нь яллаад дуусна. Доромжлуулж байгаа нөгөө хүн нь сэтгэлийн хаттай нэгэн биш бол бараг л амиа хорлочихмоор, тийм их  гадуурхал, доромжлол, гүтгэлгийг тоох ч үгүй чулуудна. Дөрвөн жилд нэг удаа тохиодог  олимпийн өдрүүдэд энэ байдал улам ч тод мэдрэгдэв.

 Олимпод  оролцож байгаа тамирчдаа эхлээд “Манай тэр мундаг, хэн ч таарсан аваад шиднэ. Гайхалтай, хүчтэй, хурдтай, авьяаслаг” гээд л магтав. Ерөөсөө дэлхийд зөвхөн Монголын тамирчид  л олимп, дэлхийн аварга болж байх  ёстой,  “босоо” төрсөн мэт сэтгэгдлээр булах. Ялагдахаар  нь  “Ганц удаа унаа л биз яадаг юм. Яршиг л байна. Дараагийн тэмцээнд нь амжилт хүсч байна” гээд л  давалгаална. Төд удалгүй төрийн зардлаар явчихаад медальгүй ирлээ, хариуцлага тооцох ёстой гээд шуурна. Тэгснээ “хөгширчээ, больжээ, харьсан байна”, “энийг яах гэж явуулсан юм бэ” хэмээн харааж зүхнэ. Бас болоогүй бие биеэ  “дутуугийн комплекс”-той энэ тэр   хэмээн цоллож талцах ч энүүхэнд.

 Гэтэл “дутуугийн комплекс”  хэмээх  үг сэтгэл судлал, философийн бүтээл дундаас гарсан нэр томъёо  учраас хүний стрессийн түвшинг тодорхойлохоос  ялгаатайг судлаачид  хэлдэг юм байна.  Хүмүүс  аливааг өөртөө “авах” гэж хичээсээр дуусдаг нэг ёсондоо дуусашгүй шуналтай.  Өөрт дутуу байгаа  зүйлээ дүүргэх, хэрэгцээгээ нөхөх  гэж зүтгэх нь хүний амьдралын  жам. Зарим талаар хүнийг зорьсон  зорилго, хүсэл мөрөөдөлд нь хүргэж өгдөг хүчин зүйл болдог. Үүгээрээ давуу талтай байж болох юм. Мэдээж бусадтай өрсөлдөх, өөрийгөө хөгжүүлэхэд муу зүйл үгүй. Харин байнгын ийм  хямралтай байж, болж бүтэж байгаагаа голоод зогсохгүй, өөрийгөө бусдаас  илүү, хүч чадалтай гэж төсөөлөх, ингэж ойлгох, сурталдахыг  мэргэжилтнүүд “дутуугийн комплекс”  гэж томъёолдог ажээ. Өөрийгөө  дөвийлгөж, бусдаас илүү хэмээн тунхаглаж  таашаал авах нэг ёсны эмгэг өвчин. Тэгвэл монголчууд нийтээрээ энэ өвчинд нэрвэгдчихжээ.

Уг нь “Токио-2020”  зуны олимпийн наадам бүх улс орон, оролцож буй тамирчид  адил тэгш эрхтэйг нээлтээсээ эхлэн  тунхагласан. Олон өнгө нэгдэн нийлж нэгэн дэлхийг бүтээж байгааг харуулсан  олимпийн бэлгэдэл нэгийг хэлж, хоёрыг ухааруулсан бус уу.

Түүнчлэн олимпийн  бүхий л үйл ажиллагаа нь хүний эрхийг дээдэлдсэн  түвшинд зохион байгуулагдаж байна. Харин Монголд   болж бүтэж байгаа зүйл нэг ч алга. Уг нь монголчууд “Амны билгээс ашдынх”  гэж үздэг  ард түмэн. Сэтгэл дундуур байсан ч түүнийг дүүрэн хэмээн сэтгэж аливаад бэлгэдлийг эрхэмлэдэг. “Дутуугийн комплекс”-оо гайхуулсан сошиал орчны пост, комментын  давалгаа нь  олимпт оролцож байгаа тамирчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө үү гэхээс сайн зүйл  авчирахгүй нь мэдээж. Ганц олимпийн наадам ч биш  ерөөс бүх зүйл дээр монголчуудын “дутуугийн комплекс” илэрсээр. Сонгууь болохоор хөөсөрч, туйлширч байгаад аль нэг улс төрийн хүчинд давуу эрх өгч  саналаа өгцгөөнө. Төд удалгүй огцруулна гээд жагсана. Өчигдөр гоё байсан нь маргааш муухайд тооцогдоно. Хоёр туйлын дунд ямар ч жаргалгүй ард түмэн зовлонд живлээ  л гэнэ. Юу ч болсон хэзээ ч   сэтгэл ханахыг мэдэхгүй, үргэлж дутууг мэдэрч, муу санаж байхад бүтэх  зүйл гэж байх болов уу.

 

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419