Э.Цэндбаатар: Шударгаар шүүсэн бол олимпын медаль авах байлаа
ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчинтой тулалдаж, шүүгчийн үнэлгээгээр ялагдсан.
Тэрбээр өнөөдөр эх орондоо ирсэн бөгөөд “Олимпоос медаль хүртэж чадаагүйдээ, ялалтаа авч чадаагүйдээ үнэхээр харамсаж байна. Би 13 жил боксын спортоор хичээллэж байна. Шүүгчид тамирчдын хувь заяаг шийддэг нь маш буруу гэж бодож байна. Шударгаар шүүсэн бол олимпын медаль авах байлаа. Үнэхээр харамсалтай байна. Миний хамгийн сүүлд оролцох тэмцээн бол сонирхогчдын боксын ДАШТ. Үүний дараа мэргэжлийн боксод хүч үзнэ. Дахиж би ринг дээр ялчхаад шүүгчдээс болоод ялагдахыг хүсэхгүй байна. Ялалтаа авч чадаагүйдээ үнэхээр харамсаж байна, Монголчуудыгаа баярлуулахыг хүссэн ч чадсангүй” хэмээн хоолой зангируулан сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний хувьд гурван үеийн турш илүүрхэн тоглосон ч шүүгчийн үнэлгээгээр ялагдал хүлээсэн юм.