Сайд Моллай: Молом гэж дуудаж байгаа Монголчууддаа баярлалаа, гоё нэр байна
"Токио 2020" зуны олимпт оролцсон тамирчид өчигдөр эх орондоо ирсэн. Тэднийг угтан авах үед Олимпоос мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын тамирчин Сайд Моллай сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Дараагийн олимпоос алтан медаль авна гэдгээ амлъя. Одоо байгаа мөнгөн медаль надад хангалттай ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэлэхдээ дараагийн олимпт алтан медалийн найдлагатай байна. Маш сайн бэлтгэлээ хийгээрэй гэсэн юм. Олон найзтай болсон учраас Монголдоо үлдэнэ.
Намайг Молом гэж дуудаж байгаа Монголчууддаа баярлалаа. Надад таалагдаж байгаа. Гоё нэр байна. Монголчууддаа хандан та бүгдэд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье" гэжээ.