Том мөнгөн дэвсгэрт гаргах хэрэгцээ байгаа юу?

Том мөнгөн дэвсгэрт гаргах хэрэгцээ байгаа юу?

Олон сарын хөл хорионы улмаас ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож экспорт 50 хувиар тасалдсанаар манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. Тиймээс эдийн засгаа сэргээхээр Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч байгаа. Жишээлбэл, “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын  цогц төлөвлөгөө” хэрэгжиж эхлээд даруй таван сар өнгөрөв. Гэсэн хэдий ч иргэдийн амьдралд дорвитой нөлөөлсөн эерэг үр дүн гараагүй, инфляц өмнөх оныхоос 2.8 хувиар өсөж 6.6 хувьд хүрчихлээ. Тэгтэл УИХ-ын дарга Г.Занданшатар том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судалгаа хийхийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөнд үүрэг өгсөн. Түүнчлэн мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашиглахгүй байгаа мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтайг онцолсон юм. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд том мөнгөн дэвсгэртийг гаргах талаар судалгаа хийх үүрэг өгсөн ч яг албан ёсны тушаал, шийдвэр ирээгүй. Хэдэн төгрөгийн дэвсгэрт гарах эсэх тодорхой мэдээлэл гараагүй тул мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Манай улсын хувьд 1994 онд 5000-ын, 1995 онд 10 мянгын, 2006 онд 20 мянган төгрөгийн дэвсгэртийг хамгийн сүүлд гүйлгээнд оруулж байв. Том мөнгөн дэвсгэрт гаргахад иргэдийн дунд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж төгрөгийн ханш сулрах сөрөг хүлээлтийг үүсгэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Үүний хажуугаар иргэд өдөр тутамдаа бэлэн мөнгө хэрэглэх нь багасаж цахимаар төлбөр тооцоогоо хийдэг болсон энэ үед шинэ мөнгөн дэвсгэрт гаргах хэрэгцээ бага баймаар.

Тэгвэл эдийн засгийн нөхцөл байдал таагүй, төгрөгийн ханш суларсаар байгаа энэ үед том мөнгөн дэвсгэрт шинээр гаргах нь зөв эсэхийг мэргэжилтнүүдийн үгтэй хүргэж байна.

 

Ч.Отгочулуу \Эдийн засагч\: Том мөнгөн дэвсгэрт гаргах нь оновчгүй зохицуулалт

-Манай улс хоёр жил дараалан сонгууль хийж бэлэн мөнгө тарааснаас инфляц өндөр байгаа. Инфляцийн түвшин өндөр, иргэдийн сарын орлого бага байх тусам төгрөгийн ханш суларна. Том мөнгөн дэвсгэрт гаргах нь одоогийн нөхцөл байдалд шаардлагагүй, буруу зохицуулалт гэж үзэж байна. Иргэд том мөнгөн дэвсгэрт гаргахад төгрөгийн ханш суларч бараа бүтээгдэхүүний үнэ өсөж инфляц гаарсан юм байна гэдэг буруу хүлээлтийг үүсгэдэг. Европт эсрэгээрээ том мөнгөн дэвсгэртүүдийг ашиглахаа больж байгаа. Монголд төдийгүй дэлхийн улс орнууд бэлэн мөнгөнөөс илүү цахимаар төлбөр тооцоогоо хийж байхад шинэ мөнгөн дэвсгэрт шаардлагагүй. Бэлэн мөнгийг ихэвчлэн хууль бус үйл ажиллагаанд ашигладаг. Тиймээс төгрөг тэгтлээ үнэгүйдчихээгүй байхад энэ нь оновчгүй.

 

Б.Эрдэнэбат \МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш\: Том мөнгөн дэвсгэртийн хэрэгцээг хэн гаргаад байгаа нь чухал

-Том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судалгаа хийхэд буруудахгүй. Гэхдээ энэ төрлийн судалгааны ач холбогдол тийм ч өндөр биш. Монголчуудын сарын дундаж цалин 945 мянган төгрөг. Үүнийг хамгийн том мөнгөн дэвсгэртээр авлаа гэж үзэхэд 47 ширхэг 20 мянгатын дэвсгэрээр авна. Америкийн дундаж цалин 3460 ам.доллар байдаг гэж үзвэл 34 ширхэг 100 долларын дэвсгэртээр авна. Ингээд өндөр хөгжилтэй орнуудынхтай харьцуулж үзэхэд ширхэгийн хувьд боломжийн гэж үздэг. Иргэд цалингаа хамгийн том дэвсгэртээр авахад хэтэрхий олон ширхэг болоход том мөнгөн дэвсгэрт гаргаж болно. Гэхдээ одоо иргэд бүх төрлийн төлбөрийг дижитал хэлбэрээр төлдөг болсон тул том мөнгөн дэвсгэрт шинээр гаргах шаардлагагүй. Банкны секторт итгэхээ больсон хүн мөнгөө том мөнгөн дэвсгэртээр хадгалахыг хүсдэг. Тэгэхээр том мөнгөн дэвсгэртийн хэрэгцээг хэн гаргаад байгаа нь чухал. Том мөнгөн дэвсгэртийг эдийн засагт гаргахад иргэд инфляцийг төр хянаж чадахаа больж төгрөг үнэгүйдлээ гэсэн сөрөг хүлээлт үүсгэдэг.

 

Г.Батзориг\Мандал санхүүгийн нэгдлийн ерөнхий эдийн засагч\: Том мөнгөн дэвсгэрт гаргахад жижиглэнгийн үнэ бүхэл рүү шилждэг

-Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хүнтэй зүйрлэвэл сэхээнд байна гэж үзэж болно. Гадаад секторын талаас 18 сая тонн экспорт гаргадаг байсан бол одоо үүний тал экспорт гаргасан. Олон улсад зэс, нүүрсний үнэ өссөн ч бид боломжийг ашиглаж чадаагүй. Энэ мэтээр олон үзүүлэлт сөрөг гарч байгаа учраас Засгийн газар чадавхаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Том мөнгөн дэвсгэртийг мөнгөний хөрвөх чадвар суларч гүйлгээнд ашиглахгүй болсон нөхцөлд гаргаж ирдэг. Гэхдээ одоо бол тэр үе нь биш. Том мөнгөн дэвсгэрт нь эдийн засагт мөнгө нийлүүлж байгаа гэдэг утгаараа иргэдэд үнэ өсөх сөрөг хүлээлтийг үүсгэдэг. Жишээлбэл, жижиглэнгийн үнэ бүхлээр тогтож үнэ өсөх хандлага ажиглагддаг. Үнийн өсөлт, нийгмийн сэтгэл зүй, эдийн засаг харьцангуй тогтвортой байх үед том мөнгөн дэвсгэртийг нийлүүлэх хэрэгтэй. Том мөнгөн дэвсгэрт гаргахад иргэдийн сөрөг хүлээлтийн улмаас иргэд төгрөгт итгэхээ байж хадгаламжаа долларт шилжүүлж эхэлдэг. Ингэхээр банкуудын нийт хадгаламжийн ихэнхийг доллар эзлэхэд Монголбанкны банкуудаар дамжуулж эдийн засгийн хянах, бодлогын хүүгээ явуулж чадахгүйд хүрдэг. Тиймээс инфляц өндөр байгаа энэ үед том мөнгөн дэвсгэртийг гаргах нь тохиромжгүй.

 

Б.БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419