“Токио-2020” олимпийн хүндийг өргөлтийн тэмцээн "Tokyo international forum" цэнгэлдэхэд болж байна.
Эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жингийн “В” хэсэгт 4 тамирчин өрсөлдсөнөөс Эрдэнэбатын Билэгсайхан огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөрөө 116 нийлбэр 203 кг өргөсөн амжилтаараа хэсэгтээ 4-р байрт бичигдлээ. Энэ хэсэгт Кубын тамирчин 220 кг, Бельгийн тамирчин 219, Аргентины тамирчин 207кг -ийг тус тус амжилттай гүйцэтгэжээ.