Б.Сүх-Очир: Ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хэрэгжүүлж, ирэх хоёр жилийн өр төлбөрийг шийдсэн

Б.Сүх-Очир: Ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хэрэгжүүлж, ирэх хоёр жилийн өр төлбөрийг шийдсэн

Дэлхий нийтэд тархсан коронавирусийн халдвар улс орнуудын эдийн засагт хүндхэн цохилт учруулаад байна. Халдварын тархалтыг бууруулах үүднээс хөл хорионы дэглэмийг мөрдөж байгаа нь манай улсад төдийгүй бусад улс орнуудын амьдралын хэмнэлийг алдагдуулаад зогсохгүй эдийн засгийн цусны эргэлтийг удаашруулах болсон. Эдийн засагт хүндрэл үүссэн энэ үед манай улс гадаад бондуудын өр төлбөрийг хэрхэн барагдуулж байна вэ. Ойрын хугацаанд хүлээгдэж буй өр төлбөр болон тэдгээрийг төлж барагдуулах тухайд салбарын яам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ. Энэ талаар Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.СҮХ-ОЧИРТОЙ ярилцлаа.

 

-Монгол Улс өнөөдрийн байдлаар хэчнээн төгрөгийн өртэй байна вэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарт нийцэж чадаж байна уу?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 2020 оны байдлаар 32.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 26.7 хувь нь Засгийн газар, 6.9 хувь нь Монголбанк, 5.1 хувь нь арилжааны банкуудынх. Харин үлдсэн 61.3 хувь нь аж ахуйн нэгж байгууллагуудтай холбоотой гадаад өрүүдийг нэрлэж болохоор байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт өр 27 их наяд байгаа юм. Үүнээс Засгийн газрын гадаад үнэт цаасны өр 7.9 их наяд төгрөг, гадаад зээлийн өрийн үлдэгдэл 16.3 их наяд төгрөг байгаа бол дотоод үнэт цаасны өрийн үлдэгдэл нэг их наяд төгрөг байна. Харин Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл 955.3 тэрбум төгрөгт хүрсэн. Үүний зэрэгцээ барих шилжүүлэх төрлийн концессын хүрээнд үүссэн өр 762.5 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээрх үлдэгдэл 60.4 хувьтай тэнцсэн. Энэ нь тус харьцаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон 70 хувьтай тэнцэх өрийн хязгаар дотор багтаж байгаа юм.

 

-Гадаад өр төлбөрийг бууруулах, барагдуулах талаар салбар яам ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 

-Монгол Улсын нийт гадаад өрийн 26.7 хувь нь Засгийн газартай холбоотой өр төлбөр байгаа гэдгийг дээр хэлсэн шүү дээ. Сангийн яамны зүгээс Монгол Улсын гадаад өр төлбөрийг төсөв, эдийн засагт дарамт учруулахгүйгээр барагдуулах тал дээр ач холбогдол өгч ажилладаг. Үүний хүрээнд хэд хэдэн төрлийн ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар нь өнгөрсөн оны есдүгээр сард олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллар, энэ оны зургаадугаар сард нэг тэрбум ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлсэн. 

 

-Хэдий хугацаанд үүссэн өр вэ. Одоогоор ямар бондын, хэчнээн төгрөгийн өрийг бүрэн барагдуулаад байна вэ?

-Энэ оны дөрөвдүгээр сард “Мазаалай” бондын хамгийн сүүлчийн төлбөр буюу 133 сая ам.долларын үндсэн төлбөр дээр хүүгийн төлбөр нэмэгдэн 140 сая ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сард гаргасан 500 сая ам.долларын, таван жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бонд, 2012 оны арванхоёрдугаар сард гаргасан нэг тэрбум ам.долларын, 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй “Чингис” бондуудын буцаан худалдан авах саналыг 2020 оны есдүгээр сард хүлээн авч, 600 сая ам.долларын 5.5 жилийн хугацаатай “Номад" бондыг 5.125 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээл дээр арилжаалан жил бүр Засгийн газрын гадаад бондын хүүгийн зардлаас 26.7 сая ам.долларыг хэмнэх боломжтой болсон. Харин энэ жил “Сенчири” төслийн хүрээнд нэг тэрбум ам.долларын “Чингис” бонд болон 600 сая ам.долларын “Гэрэгэ” бондуудын буцаан худалдан авах саналыг зургаадугаар сард авсан. Ингэснээр түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу зургаан жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт нэг тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хэрэгжүүлж, хүүгийн зардлын 45.6 сая ам.долларыг хэмнэн, ирэх хоёр жилийн өр төлбөрийг шийдсэн.

 

-Цаашид хэдэн төгрөгийн, хэчнээн бондын эргэн төлөлт хүлээгдэж байгаа вэ. Зарим бондын үндсэн төлбөр төлөлт ирэх жилээс яригдаж таарахаар байгаа шүү дээ?

-2022-2031 оны хооронд нийт 2.8 тэрбум ам.долларын төлбөр хүлээгдэж байна. Ойрын хугацаанд буюу 2022 онд “Чингис” бондын үлдэгдэл 137 сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 533 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар төлөх хуваарьтай байна.

 

-“Чингис”, “Гэрэгэ” бондын төлбөрийг дахин санхүүжүүлсэн. Энэ нь ямар ач холбогдолтой арга хэмжээ вэ, цаашид бусад бондын төлбөрийг ийм байдлаар барагдуулах боломжтой юу?

-Өрийн дарамтыг бууруулна гэдэг ойлголтыг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу. Олон улсын зах зээлд бондыг идэвхтэй арилжаалж буй гадаад орнуудын хувьд гадаад өрийн төлбөрийн хуваарийг жигд тархаах замаар өрийн менежментийг тогтмол хэрэгжүүлж, хүүг бууруулдаг. Ингэхдээ нэг жилд ирж буй төлбөрийн дарамтыг бага байлгахад гол нь анхаарч ажилладаг гэсэн үг. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын гадаад бондын өгөөжийн муруй тогтож, Монгол Улсын гадаад зах зээл дэх жишиг бондыг бий болгож байдаг. 2017 оноос хойш “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад” бондыг саяхан хэрэгжүүлж эхэлсэн “Сенчири” зэрэг төслүүдийн гол зорилго нь дахин санхүүжилт хийхэд чиглэсэн байдаг. Эдгээрийг Засгийн газрын өрийн удирдлагын батлагдсан стратеги, төлөвлөлтийн дагуу өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн жишээнүүд гэж ойлгож болно. Эдгээр бондуудын хувьд Монгол Улс шинээр мөнгө татан төвлөрүүлэхэд чиглээгүй гэдгийг энд онцлох нь зүйтэй байх.

 

-“Сенчири” өрийн зохицуулалтын арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү, энэ нь эдийн засагт ямар ач холбогдолтой шийдэл вэ?

-Монгол Улс нь эдийн засгийн оргил үе болох 2012 онд хувийн эдийн засгийн 11 хувийн өсөлттэй, зээлжих зэрэглэл маань ВВ түвшинтэй байсан. Тухайн үед хамгийн уртдаа 10 жилийн хугацаатай “Чингис” бондыг 5.125 хувийн хүүтэй гаргаж байсан.

Энэ удаад бид “Сенчири” төслийн хүрээнд Монгол Улсын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2020 онд 5.3 хувиар унасан. Нэгдсэн төсвийн тэнцэл 12 хувийн алдагдалтай, зээлжих зэрэглэлийн В түвшинтэй байгаа цар тахлын энэ хэцүү цаг үед зургаан жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай 4.5 хувь бүхий түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр өрийн зохицуулалтыг амжилттайгаар хэрэгжүүлсэн.

Ингэснээр төсөвт ирэх гадаад бондын өр төлбөр, хүүгийн зардал буурснаас гадна төлбөрийн тэнцэлд, гадаад валютын нөөцийг бууруулалгүйгээр валютын ханш тогтвортой байх суурь нөхцөлийг бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, бид гадаад валютын нөөцийг нэг тэрбум ам.доллараар хадгалж, төлбөрийн тэнцлийн нэг тэрбум ам.долларын дарамтыг бууруулсан гэсэн үг.

 

-Сангийн яам энэ жил хэчнээн төгрөгийн өр төлбөр барагдуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ? 

-Саяхан хэрэгжүүлсэн “Сенчири” төслийн хүрээнд 2.8 их наяд төгрөгийн өрийн зохицуулалтыг хэрэгжүүлсэн. Үүнээс гадна бид 2015 онд арилжаалсан “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болон “Кредит свисс” банкны арилжааны нөхцөлтэй зээллэгийн төлбөрт 200 сая ам.доллар төлсөн. Түүнчлэн 1991 оноос хойш авсан гадаадын хөнгөлөлттэй зээл болон дотоод үнэт цаасны төлбөрт 837.7 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 965.5 тэрбум төгрөгийг тус тус төлж барагдуулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419