ОХУ АИ-95, АИ-98 бензиний экспортоо есдүгээр сарын 1-н хүртэл хязгаарлахаар шийдвэрлэжээ
ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.
Манай улсад дээрх шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байгаа аж.
Иймд АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна гэж Засгийн газраас мэдээлэв.
Энэ талаар өнөөдөр 15:00 цагаас Ашигт малтмал, газрын тосны газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.