Ковидын карантинаар ч хар тамхины наймаа “амардаггүй”

Ковидын карантинаар ч хар тамхины наймаа “амардаггүй”

Хамгийн сүүлийн байдлаар мэдээлэхэд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын DHL дэх хяналтын бүсэд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Малави улсаас хувийн хаягаар Туушин ХХК-аар тээвэрлэгдэн ирсэн .........24 манифест дугаартай 4 кг жинтэй илгээмжээс 200 гаруй грамм “Мөс” метамфетамин хар тамхи ирснийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоосон байна. Үүний өмнө тус хяналтын бүсээр 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Малайз улсаас илгээгдсэн манай улсын иргэн “А” хүлээн авагчтай, 10.62 кг жинтэй илгээмжээр 1000 грамм орчим “Мөс” метамфетамин хар тамхи ирснийг мөн таслан зогсоосон байдаг. 

Өмнөх нийтлэлдээ дурдсанчлан 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр олон улсын илгээмжийн UPS-ээр манай улсын иргэн “Б”-ийн нэр дээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Сьерра-Леоне Улсаас илгээгдсэн 1,1 кг жинтэй ........14-A  манифест дугаартай илгээмжээр 250 грамм орчим “Мөс” метамфетамин хар тамхи ирснийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоосон.Илгээгчийн хаягийг нээлтэй эх сурвалжуудаас судалж үзэхэд нэгэн тансаг наран шарлагын газар, хүлээн авагч иргэн “Б” нь Берлинд оршин суугч байх магадлалтай гэх мэдээллүүд олдож байв. 

Мөн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Англи улсаас Монгол Улсын “Б” гэх карго тээвэр зуучийн компаниар иргэн “Г”-ын нэр дээр ирсэн 3,8 кг илгээмжийг гаалийн шалгалтаар оруулахад 2 ширхэг бор шилэн савтай мансууруулах төрлийн бодис байх магадлалтай, хаяг шошго нь сэжиг төрүүлэхүйцтэмдэглэгээтй байсан байна. Тэдгээр зүйлийг гаалийн эрэлч нохой болон мансууруулах бодис илрүүлэх төхөөрөмжүүдээр шалгаж үзэхэд “эерэг” үр дүн өгсөн тул нягтлан шалгах зорилгоор Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторид шинжилгээнд явуулахад шинжээчийн дүгнэлтээр  уг сэжиг бүхий зүйлд каннабидиол /cannabidiol/ илэрсэн.Иймд уг хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлсэн байдаг. Сүүлийн үед CBD oil-ийгэмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд тооцогдохоо больсон гэлцэх болсон ч бодит байдал дээр хуулийн дагуу зөвшөөрөлгүй учраас Гаалийн байгууллагаас уг бодисыг илрүүлэн хураан авч, цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн байна. 

Энэ мэтчлэн Гаалийн болон цагдаагийн байгууллагын илрүүлж, таслан зогсоосон эдгээр хэргүүд аль шатандаа шалгагдаж, хэрхэн хуулийн хариуцлага тооцсон талаар олон нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлж байх нь зүйтэйболов уу. Хууль, хяналтын байгууллагын зарим нэг их мэдэх түшмэдүүд иймэрхүү мэдээлэл нийгэмд сөрөг сурталчилгаа болон гэж үздэгт ч нарийн цензурээр оруулсны дараа олон нийтэд хүргэж буй мэдээлэл харин ч урьдчилан сэргийлэх талдаа илүү эерэг үр дүнтэй байдгийг олон улсын сэтгүүлчид ярьж, бичдэг. Ийм мэдээлэл хэт нууцлагдсанаар хууль, хяналтын байгууллага хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ өсөж байгаа эсэх, тэдгээрийг тээвэрлэсэн, зөөвөрлөсөн, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан зэрэг гэмт хэрэгт хариуцлага тооцдог уу, “хав дараад” өнгөрдөг үү? Хэн үйлдэж, хэрхэн хариуцлага хүлээв, хууль энгийн иргэд, албан тушаалтнуудад ижил тэгш үйлчилж байгаа эсэхэд эргэлзэх, мөн бодитой бус мэдээлэл цацагдахад хүргэдэг. 

Түүнчлэн олон нийтэд мэдээлсэн, энэ төрлийн онц ноцтой хэргүүд таг чиг болсоор байгаа ньнийгэмд хүлээлт үүсгээд байна. Тухайлбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтан Францын Парис хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын газрын нэг ажилтны хамт Испани улсаас Монгол Улс руу гашиш хууль бусаар илгээдэг байсан Монгол Улсын иргэн А-г эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд биечлэн авчирсан. Энэ ажиллагаа 2021 оны гуравдугаар сарын 17-24-ний өдрүүдэд Барселон-Парис-Сөүл-Улаанбаатар чиглэлийн дагуу тусгай үүргийн нислэгээр явагдсан байна. Шалгалтын дүнд Испани улсад оршин суудаг Монгол Улсын иргэн “А”их хэмжээний мансууруулах бодисыг илгээсэн “эзэн” байсан бөгөөд олон улсын шуудан илгээмжийн зүйлд нууж удаа дараалан хил давуулан оруулж ирдэг байсныг тогтоосон байдаг. Олон хавар нэгэндээ гэгчээр “А”-ийн энэхүү үйлдлийг Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийнхний илрүүлсэн 3 кг гашишийн хэргийг Хар тамхитай тэмцэх газар шилжүүлсэн шалгах явцад ил болжээ. Ийнхүү манай цагдаагийнхан Испанийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж уг этгээдийг Франкфуртаас авчрах гэсэн боловч Германы Засгийн газар “Монгол Улс урьд нь манай улсаар дамжуулж хүн хулгайлсан хэрэг гарч байсан тул зөвшөөрөхгүй” гэсэн аж. Тиймээс Испанийн цагдаагийн байгууллага, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага ИНТЕРПОЛ-той хамтран Францын чиглэлд ниссэн каргогоор авчрахаар зохион байгуулснаар Монгол Улсын ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд Испани улсаас Монгол Улс руу их хэмжээний мансууруулах бодис гашишийг удаа дараа шуудан илгээмжийн зүйлд нууж оруулж ирдэг байсан иргэн “А”-г биечлэн баривчилж эх орондоо авчирсан билээ. 

Мөн Испани улсад бүртгэлтэй Монгол Улсын далбаа тээгч хөлөг онгоц газар дундын тэнгист тээвэр хийхдээ их хэмжээний марихуан тээвэрлэсэн хэрэг тус улсад илэрч шалгагдаж байгаа талаар өмнө нь бичиж байсан. Тухайн үед энэ талаар манай интерполын албанаас “Манай далбааг албан ёсоор мандуулах эрхтэй байсан эсэх талаар” олон улсын шугамаар асуулга явуулсан” гэв. Харин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба болон интерполын шугамаар манай улс руу Францаас хар тамхи нэвтрүүлэхийг завдсан үйлдэл илрүүлж шалгаж байгаа зүйл байхгүй” хэмээн албан бусаар мэдэгдсэн юм. Одоо энэ талаар Цагдаагийн байгууллага мэдээлж болох хэмжээндээ мэдээлэл өгөх шаардлагатай. Учир нь олон нийт цагдаагийн байгууллагад хураагдсан энэ төрлийн бодис хаачдаг вэ гэдгийг мэдэх эрхтэй. Мөн хураагдсан бодисоос алдагдсан хэрэгт холбогдсон хэрэг ч прокурорын байгууллагад шалгагдаж байгаа талаарх мэдээлэлбий. Тэдний зарим нь дээрх хэргүүдтэй цаг хугацааны хувьд холбогдож байгаа тохиолдол ч байгаа тул анхаарал татаж байна. Хар тамхины гэмт хэрэгтэй хамтдаа тэмцье гэвэл олон нийт, хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллах, уг хэрэгт холбогдогчдыг нууж хаацайлан тэгш бус байдал үүсгэхгүй байх нь нэн чухал гэдэгт холбогдох байгууллагууд анхаарах биз ээ. Холливудын хар тамхи, мафи, бохир цагдаатай кинонд гардаг шиг нөхцөл байдал манай улсад арай чүүсээгүй гэдэгт итгэхийг хүснэ. Эргэлзээ тайлагдах тэр цаг хэзээ вэ. 

Оргилмаа

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419