ЗГ: Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулна
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулах тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталсан.
Тус чөлөөт бүсээс гадна Замын-Үүд дэх боомтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Замын-Үүдийн хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гарч байгаагийн 100 нь ачаагүй, 10 нь нүүрсний ачаатай байгаа. Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг нэвтрүүлж байгаа талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллэв.