АНУ-ын 17 настай усанд сэлэлтийн тамирчин АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Токио 2020 олимпын 100 метрийн эмэгтэй усанд сэлэлтийн төрлөөр АНУ-ын 17 настай тамирчин Лидияа Жейкоб алтан медал хүртжээ. Ийнхүү тэрээр олимпын алтан медал хүртсэн Аляскийн анхны тамирчин болж байгаа юм.
Харин мөнгөн медалыг Өмнөд Африкын тамирчин Татьяна Скунмакер хүртсэн байна.
Лидияа Жейкобын эцэг эх усан онгоцны ахмад бөгөөд тэрээр багаасаа усанд сэлж сурчээ. Мөн тэрээр олимпын алтан медал хүртсэнийхээ дараа “Маш том багуудаас маш олон дэлхийн хэмжээний тамирчид олимпод оролцож байна. Чи жижиг багаас оролцох нь хамаагүй, бүх чадлаараа хичээвэл заавал амжилтад хүрэх болно.” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.