Английн колонийн хууль Азид үйлчилж байна

Английн колонийн хууль Азид үйлчилж байна

Ижил хүйстний харилцааг 69 оронд хууль бус гэж үздэгээс 40 гаруй улс нь нэгэн цагт Их Британийн хяналтанд байжээ. Хоёр зуун жилийн өмнөх колонийн хуульд ижил хүйстний харилцааг гэмт хэрэгт тооцдог байв. Хатан хаан Виктория христийн шашны ариун гэрлэлтийг эрхэмлэдэг учир ийм хууль тогтоомж гаргажээ. Энэ үед Англи улс колони улсуудынхаа хууль тогтоомжийг өөрийн эрх зүйд нийцүүлэн зориуд, зохион байгуулалттай өөрчилсөн. Колони улсууд Английн эрх зүйг хүлээн авах болсон нь тэдний хүсэл, хэрэгцээ шаардлагатай уялдсан гэхээсээ илүү улс төр, түүхийн нөхцөл байдпаас шалтгаалсан нь илэрхий боловч өөр тогтолцооны эрх зүйн элементийг шилжүүлэн хэрэглэсэн нь гарцаагүй.

Африк, Азийн орнуудад колоничлолын үеийн хуулиуд одоо ч үйлчилж байна. Британийн эзэнт гүрний эрх зүйн актууд Азид мэдэгдэхүйц нөлөөлсний жишээ бол Энэтхэг улс Англичуудын боловсруулсан Энэтхэгийн Эрүүгийн хуулийг 1862 онд хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.

Их Британийн Үнэт цаасны тухай хуулийн загварыг боловсруулсан Лорд Маколей энэтхэгчүүдийн хувьд “адислал”, нийгмээ “орчин үеийн болгох” гэсэн байдаг. Англичууд Энэтхэгийн Эрүүгийн хуулийг хяналтандаа байсан бусад нутаг дэвсгэрт эрх зүйн хэм хэмжээний үндэс болгон ашигласан. Хуулийн 377 дугаар заалтад байгалийн, жам ёсны бус бэлгийн харилцааг хориглохоор тусгажээ. 377 дугаар заалт Пакистан, Сингапур, Бангладеш, Малайз, Бруней, Мьянмар, Шри Ланка улсад өнөөдөр ч хүчин төгөлдөр байна. Эдгээр улсад бэлгийн цөөнхүүдэд хоёроос 20 жилийн хорих ял оноодог. Исламын шашинтай,шариатын хууль үйлчилдэг орнуудад ЛГБТ хүмүүсийг олны өмнө ташуурдуулах зэргээр хатуу шийтгэдэг.

 

"Солонгон гэр бүл"-үүд 377 дугаар заалтыг эсэргүүцэв

Азийн үндэстнүүд гуравдагч хүйс, бэлгийн цөөнхөд консерватив ханддаг байсныг соёл, уран зохиол, домог, Хинду сүм хийдийн урлагаас харж болно. Энэтхэгийн ЛГБТ иргэдэд зөвлөгөө өгдөг “Наз сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Анжали Гопалан “Ижил хүйстний харилцаа манай түүхэнд байсан. Гэхдээ тодорхой нөлөөллийн улмаас ЛГБТ ичгэвтэр явдал болжээ.

Гэрлэлт бол бидний амьдралын чухал хэсэг. Тиймээс эхлээд гэр бүлийн гишүүдээрээ хүлээн зөвшөөрүүлж дараа нь нийгмийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй болдог. Гэтэл энэтхэг эцэг эхчүүд хүүгээ уламжлалт бус харилцаа тогтоохыг эсэргүүцдэг. Хууль тогтоомжоо сахиулахын тулд Засгийн газруудын гаргасан нийтлэг бодлого ЛГБТ хүнийг ялгаварлаж, боловсрол, ажил мэргэжлийн боломжид ноцтой нөлөөлдөг.

Энэ нь иргэн бүрт тэгш эрх амласан зарим улсын Үндсэн хуультай зөрчилдөж байна” гэжээ. Шри Ланка улсын цагдаа нар цар тахалд нэрвэгдсэн иргэддээ яаралтай хоол хүнс тараасан. Гэвч ЛГБТ хүмүүс эрхзүйн буруу тогтолцооноос болж тусламж авч чадаагүй байна. Сингапурын иргэн Оливиа, Ирин Чионг нар хамт амьдрахын тулд таван жилийн өмнө АНУ руу цагаачилжээ. Тэд ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Сингапурын “солонгон гэр бүл” олон байдаг ч эрхийнхээ төлөө тэмцдэггүй. Тэд доромжлуулж, шийтгүүлэхээс айдаг. Хуулиар хориглодог учир бид аргагүйн эрхэнд цагаачилж байна. Манай Засгийн газар ялгаварлан гадуурхах үзэгдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Эрх баригчид хяналтаа алдахаас эмээн 377 дугаар заалт буюу Содоми хуулийг баримталж байна” гэжээ. Англичуудын эрх зүйн зураг төсөл болгон Ази даяар экспортолсон хуулийг цуцлаж болдгийг Энэтхэг улс харуулсан.

Энэтхэгийн Дээд шүүх 2018 онд тэмцэгчдийн шаардсан хууль эрх зүйн сорилтуудын дараа 377 дугаар заалтыг цуцласан юм. Энэ бол Энэтхэгийн ЛГБТ иргэдийн эрхийг дэмжсэн түүхэн алхам байлаа. Энэтхэг улсад ижил хүйстнүүдийн харилцааг хориглож, 10 хүртэл жилийн хорих ялтай байжээ.

Хүн амын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигддэг тус улсын жижиг хот, дүүрэг, хөдөө орон нутагт шашны бүлгүүд, хуучинсаг үзэлтэй иргэд үүнийг эсэргүүцдэг. Идэвхитнүүд өнгөрсөн гурван жилийн хугацаанд соёлын хандлагыг өөрчлөхөөр тэмцсэн. Түүнчлэн бэлгийн цөөнхийн эрхийг бүрэн хамгаалахын тулд ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийн зохицуулалт хэрэгтэй. Ченнай хотын шүүх албан тушаалтнууд ЛГБТ иргэдийн эрхийг хүндэтгэх шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулахаа зарласан. Уг явдал 377 дугаар заалтыг хүчингүй болгосноор гутаан доромжлолыг намжаадаг бодит жишээ болов. Сингапур, Кени улсад ижил хүйстнүүдийн эсрэг колоничлолын үеийн хууль тогтоомжийг эсэргүүцэн тайван жагсаал зохион байгуулжээ.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419