Хөндсөн сэдвийг дэлгэрүүлэн өгүүлэхийн эхэнд нийгмийн сэтгэлзүйн тухай товчхон дурьдая. Хувь хүний сэтгэлзүй нийтийн дунд орохоороо хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж шинжилснээр нийгмийн сэтгэлзүйг тодорхойлдог. Манай улсын нийгмийн сэтгэлзүйн төлөв өнөөдөр нийгмийн сүлжээ сошиал орчиндмаш тодорхой харагдана.Манайд дэлхийн бусад улс орнуудын адил нийгмийн сүлжээ фээсбүүк, твиттер харилцааны чухал хэрэгсэл болсон ч иргэд энд дур зоргоор авирлах нь хэрээс хэтэрч байна.
Cyber bullying буюу нийгмийн сүлжээнд бусдыг дарамтлах, доромжлол нь барууны орнуудад хэрээс хэтэрсэн үе байсан ч нийгмийн сүлжээн дэх хуулийн хэрэгжилтийг хангах хуулийг баталж хэрэгжүүлэх болсон.
Иргэд цахим орчинд дур зоргоор, ёс зүйгүй авирлаж хэн нэгнийг хайр найргүй хараан зүхэж, эсвэл хоосон магтан хөөргөж, буланд шахаж, үүндээ баясан хөгжихийг ашиглан цахим орчны бизнес, мөнгө олох аргуудцэцэглэн хөгжиж байдаг. Харамсалтай нь өнөөдөр дийлэнх хэрэглэгчид үүнийг ойлгодоггүй, ойшоодоггүй.
Албан ёсны эх сурвалжгүй, хэн нэгний явуулга, өшөө хорсол, бусдын анхаарлыг татах гэсэн оролдлого бүхий мэдээлэлд олноороо автаж ёс суртахуун, үнэт зүйлсээ гээх нь харуусалтай.Үүнд хэдэн учир шалтгаан байдгийг судлаачид тогтоожээ.
Цахим орчинд ёс суртахууны хэм хэмжээг тогтоон суулгаж өгөөгүй нь хүссэнээрээ аашлах боломжийг олгож.
Бусад талбарт өөрийгөө илэрхийлэх чадвар сул хүмүүс цахим орчинд дур зоргоор авирлах нь олонтаа. Мөн нэр нүүрээ нуух боломж нь харилцааны дүрмүүдийг зөрчихөд нөлөөлдөг.
Улмаар ямар ч хариуцлага хүлээхгүй хүн сүрэгт нэгдэх нь айх аюулгүй аяглахад таатай санагдаж өөрийгөө хөгжүүлэхийн оронд тухтайхнаар суудалдаа шигдэн хэн нэгнийг хараан зүхэх, гутаан доромжлох, ямар ч шалтаг шаардлагагүйгээр мунхаглах үйл хэргээ үргэлжлүүлдэг.
Хэсэг бүлэг хүмүүсийн эл үйлдэл нь бусад хэрэглэгчдийг стресс бухимдалд оруулах нөлөөллөөрөөэлсүүлж нийтээрээ хэн нэгнийг үндэслэлгүйгээр буруутгаж дэвсэлсээр. Гэтэл массын энэ мэдлэггүй, тоомжиргүй нийтлэг хандлагын ард хэн нэгний буруу үйлдэл нуугдан өнгөрнө. Хандалтаараа мөнгө олдог мэргэжлийн бус сайтуудынсүржин нэр, даржин агуулгатай түүхий мэдээлэл эзэндээ доллар олж өгнө.Хамгийн харуусалтай нь хуурамч, хөөргөж дэвэргэсэн мэдээлэл бүрийн цаана хохирогч байдаг.
Жишээлэхэд, дуучин Д.Уламбаяр буюу Ука саяхан наадмын үйл ажиллагаанд оролцож дуулна гэж хэлснийхээ төлөө эх орон элгэн садандаа хайргүй хамгийн муухай иргэн болон хувирч нийгэм сүлжээгээрээ хөдөлмөрч дайчин энэ бүсгүй руу дайрч, хэдэн мянган дэмжигчээ хэдхэн цагийн дотор алдлаа гэсэн мэдээллийг хүртэл цацав. Бодит үнэний хувь нь Ука яриа өгч дуулах тухайгаа хэлсэн тэр нь ил болсноос биш үнэн чанартаа маш олон урлагийн хандуулж, бүжиглэж оролцсоныг та бид наадмын урлагийн тоглолтоос харсан. Дахин нэг жишээ, УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар шүүгдэхэд сошиалынхан “Капитал” банкинд байршуулсан НДЕГ-ын мөнгийг өг хэмээн уулгалан дайрч балбаж эхлэв. Хоёр намын холхилцоон, олон түшээд холбогдсонЖДҮ-гийн асуудлыг сарниулах бохир тактикт Б.Ундармааонилогдсоныг хэрэглэгчид анзаарах сөхөө байсангүй.
“Cyber bullying”-ийн дүрмээр эцэстнь энэ эмэгтэй НДЕГ-ын олон тэрбум төгрөгийг “Капитал” банкнаас аваад халаасалчихсан мэт нэр зүүлгэв. Нэр зүүлгэв гэсний учир нь бид аливааг нягтлахгүй, уншиж судлахгүйгээр сэвдгийн тод жишээ. Нөгөө талаас банкнаас тэрбумаар нь байтугай 10 мянган төгрөг авахад ч ямар нарийн үйл явцаар өгдгийг хэн бүхэн мэдэх билээ. Харуусалтай. Банк руу улайрсан томчуудын хатуу тоглоом, түшээдийн ЖДҮ зээлийн асуудал ийнхүү адилхан л зээл нь бүрэн төлөгдсөн Б.Ундармааг харлуулж, мэдлэггүй хэнэггүй сошиалчид уухайлан дайрч орж ирсэн. 2016 онд их хуралд сонгогдсон 49 гишүүн ЖДҮ зээлд холбогдсон ч 3-4 гишүүнийг л олонд онилуулах жишээний.Үүний цаана жинхэнэ буруутнууд буюу Монголын анхны арилжааны банкийг зохион байгуулалттайгаар дампууруулсан хорчин түшмэл таашаалтайгаар ажин суугааг бид мэддэггүй нь бүр гашуудалтай.
Дээрх жишээнүүдээс харахад дуучин бүсгүй ажлаа хийнэ гэж хэлснийхээ төлөө, улс төрч эмэгтэй өөрттохогдсон асуудалд уужуу, тэвчээртэй байж арьсаа хамгаалах гэжамь тэмцэн гүйгээгүйнхээ төлөө нийгмийн сүлжээний сэвэлт, дайралтад өртөж байна.
Бидний уулгалан дайрч, уухайлан муучилж, ямар нэг шүүлтүүр, цензургүйгээр дэвсэлсэн бүхний ард ҮНЭН гэдэг нөгөө тал нь хэлмэгдэн гашуудалтайгаар толгой бөхийж байдгийн тод жишээ. Мэдээллийн сайтууд нийгмийг цочроосон гэмт хэргүүдийн талаарх мэдээллийг өглөөгүүр бүгдсэвж эхэлдэг. Цагдаагийн хоногийн мэдээнд тэмдэглэгдсэн хоёр гуравхан өгүүлбэрээр босгож хүний анхаарал татахуйц гарчиг өгсөн нэг төрлийн мэдээг бүгд нийтэлнэ. Эндээс нийгэм нэг хэсэг нь айдаст автана, нөгөө хэсэг бусадтай хуваалцахдаа өөр өөрийн үзэл бодлоо дээр нь шигтгэнэ. Гэтэл энэнь хэн нэгэнд айдаст хэрэг үйлдэх сэдэл болдгийг мэргэжлийн хүмүүс удаа дараа сануулж анхааруулсаар ирсэн.
Тэгэхээр та нийтийн сүлжээнд хэн нэгнийг хохироохгүй, өөрөө стресстэхгүй шинжээч-оюунлаг хэрэглэгч байхын тулд мэдээллийг шүүлтүүрдэж, эх сурвалжийг ялган таньж сурах нь хамгийн зөв алхам юм. Өөрөөр хэлбэл бид цахим орчинд хэрэглээний боловсролтой, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэж чадвал нийгмийн сэтгэлзүйн чанар сайжирч нийтийн стресс бухимдал илааршина.
Бодит чанар нь хэврэг, хувирамтгай нийтлэг шинжтэй нийтийн сэтгэлзүйгээр “хооллодог” хэсэг бүлгийн урхинд орохгүйн төлөө ТА өнөөдрөөс цахим орчин дахь хэрэглээгээ эргэн нэг хараадхаарай. Дахин нэг сануулахад бид сенсаацийг сенсаациар дарж сарниулдаг, хэн нэгнийг золиослон ар хударгаар нь ажлаа амжуулах бохир технологиор нутагшуулсан нийгмийн сүлжээний хэрэглэгчид билээ.