Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар өнөөдөр /2021.07.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнөөдөр хууль ёсны эрх бүхий Ардчилсан нам үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг шүүхийн тогтоол гарсан. Х.Сонинбаяр гэж шүүгч Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдон, шалгагдаж байгаад буцаад албан тушаалдаа томилогдсон. Тэгэхээр улс төрийн ямар нэг үйл ажиллагаанд ашигласан байх магадлалтай гэж миний хувьд хардаж байна.
Улсын дээд шүүхийн шүүгчдийн гаргаж байгаа үйлдлүүдийг хараад гайхаж байна. Цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийг үл тоон, намын дотоод зөрчилтэй хэмээн буцааж байгаа юм. Үүнийг хуулийн дагуу шийдэхийг УДШ-ээс шаардаж байна" гэлээ.
Мөн С.Эрдэнэ Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихгүй, наймдугаар сарын эхээр ҮБХ хуралдуулах товтой байгаа гэсэн мэдээлэл өглөө.