Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 7-р сарын 11-15-нд амрахаар заасан байдаг. Энэ жилийн хувьд 7-р сарын 16 Баасан гарагт таарсан тул уг ажлын өдрийг 7-р сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэн, Монголчууд бид нийт 9 хоног амарсан билээ.
Тэгвэл эдгээр өдрүүдэд төрийн өндөрлөгүүд хэрхэн амарсан бэ?
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд огт амраагүй бөгөөд өдгөө Японд ажлын айлчлал хийхийн сацуу олимпийн наадам үзэж буй.
УИХ-ын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймгийн Хужирт суман дахь сувилалд амарсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт амарчээ. Тодруулбал тэрээр "Баян" гэх хочтой н.Базараагийн амралтын газарт амарсан бололтой.