АНУ-ын сагсан бөмбөгийн баг Францын багт 83-76 харьцаагаар ялагджээ
"Токио-2020" зуны олимпийн XXXII наадамд АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг өчигдөр Францын багт 83-76 харьцаагаар ялагджээ.
Энэ нь АНУ-ын багийн хувьд 2004 оноос хойших анхны ялагдал байв.
2008, 2012, 2016 оны буюу сүүлийн гурван олимп дараалан аварга болж байсан түүхтэй Америкийн баг олимпод 1936 оноос хойш 15 удаа алтан медаль хүртэж байжээ. Тус улс 1972 онд мөнгө, 1988 болон 2004 онд хүрэл медаль хүртсэн байна.
Өөрөөр хэлбэл олимпын 144 удаагийн тоглолтод Америкийн баг зургаан удаа л ялагдаж байжээ.
Энэ удаагийн олимпын наадамд Кевин Дюрант, Дэмиан Лиллард тэргүүтэй NBA-ын шилдэг тоглогчдоос бүрдсэн баг оролцож байгаа юм.
Багийн бүрэлдэхүүн:
Бам Адебайо /Майами Хит/
Девин Букер /Финикс Санс/
Кевин Дюрант /Брүүклин Нетс/
Жерами Грант /Детройт Пистонс/
Дрэймонд Грийн /Голден Стэйт Уарриорс/
Жрю Холидэй/Милуоки Бакс/
Келдон Жонсон /Сан Антонио Спөрс/
Зак Лавин /Чикаго Буллс/
Дамиан Лиллард /Портлэнд Трэйл Блэйзерс/
Жавэйл МакГи /Денвер Наггетс/
Крис Мидлтон /Милуоки Бакс/
Жейсон Татум /Бостон Селтикс нар багтжээ.
Тэд лхагва гарагт Ираны багтай тоглоно.