ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ махны зах, мах бэлтгэлийн газруудад шалгалт хийсэн. Гэвч эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй асуудал зөрчигдөж байгаа нь ил болсон юм.
Б.Бат-Эрдэнэ ХАА-н сайд Ү.Мэнд-сайхантай уулзаж энэ асуудлыг хэрхэн цэгцлэх талаар ярилцжээ. Улмаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Үүнд:
1. Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох
2. Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх
3. Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэсэн гурван том ажлыг дэмжин, ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаан оруулахаар болжээ.