ЕБС-д орох зургаан настнуудын бүртгэлийг ирэх сард цахимаар зохион байгуулна
Есдүгээр сард танхимаар орох бэлтгэл ажлыг хангаж буйг салбарын сайд мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан ЕБС-д орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сард цахимаар зохион байгуулах шийдэлд хүрчээ.
Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн тухайд хоёр настай хүүхдүүдийг 100% цэцэрлэгт хамрагдуулна гэдэг хүндрэлтэй. Тиймд 0-2 насны хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, асаргаа, сувилгаа зэрэг хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газраар батлуулна. ЭМЯ, ХНХЯ, БШУЯ хамтран хөтөлбөрийг боловсруулж байгааг тэрбээр мэдээлсэн.