Өчигдөр буюу долдугаар сарын 20-ны өдөр Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлыг хэлэлцжээ.
Хуралд 39 төлөөлөгчийн 21 буюу 53,8 хувь нь оролцсоны 18 гишүүн нь МАН, 3 гишүүн нь АН-ын төлөөлөгч байв. Тэдний 20 нь огцруулах саналыг дэмжсэн байна.