Инфляцын эрсдэлтэй орнуудын тоонд Монголыг багтаав
Тавааруудын үнэ өсөж, нийлүүлэлтэд нь цар тахал сөргөөр нөлөөлж буй энэ үед зарим улс орны инфляц дээшлэх эрсдэл сүүлийн саруудад нэмэгдээд буй талаар олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг тодотгожээ. Тухайлбал, Ангол, Азербайжан, Белиз, Кот д’Ивуар, Эль Сальвадор, Этиоп, Гүрж, Ирак, Йордан, Монгол, Пакистан, Шри Ланка, Вьетнам, Замби зэрэг орныг нэрлэсэн байв.
Ташрамд дурдахад, өнгөрсөн тавдугаар сарын байдлаар инфляц Улаанбаатарт 6.7, улсын хэмжээнд 6.2 хувьтай байжээ. Улсын хэмжээнд инфляц энэ оны хоёрдугаар сард 2.6, дараа сард нь 2.5, дөрөвдүгээр сард 5.6 хувь байсантай харьцуулахад ийнхүү өсөөд байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос ирэх лхагва гарагт танилцуулах юм.