Шангри-Ла Төв 5 жилийнхээ ойн хүрээнд Голомт банктай хамтран зохион байгуулж буй “5 жил, 5 азтан” урамшуулалт хөтөлбөр дуусахад 1 хоног үлдлээ
Шангри-Ла Төвийн 5 жилийн ойн баярын хүрээнд таван жилийн турш бидэнтэй хамт байсан үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ урамшуулах зорилгоор “Голомт банк”-тай хамтран “5 ЖИЛ, 5 АЗТАН” буцаан олголттой урамшуулалт хөтөлбөрийг 2021.07.20-ыг дуустал зохион байгуулж байна.
Голомт банкны бүх кредит карт болон “Премьер” дебит картаар хийсэн худалдан авалт бүрийн 5% таны дансанд буцаан олголт хэлбэрээр орох бөгөөд худалдан авалтын 50,000 төгрөг тутамд нэг урамшууллын эрх үүсэж, 2,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтын төлбөрөө 100% буцаан авах 5 азтаны нэг болох боломжийг танд олгож байна.
Үйлчлүүлэгч та урамшууллын эрхээ SocialPay аппликэйшн ашиглан шалгаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Азтан шалгаруулах: 2021.07.22-нд 19:00 цагт Shangri-La Centre, Ulaanbaatar, Golomt Bank болон Ikon News фэйсбүүк хуудсын LIVE-аар тодруулах болно.
Таван жилийн турш бидэнтэй хамт байсан үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ баярлалаа.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.