Дээд шүүх УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оноосон хорих ялыг хэвээр үлдээв
Улсын Дээд шүүх өчигдөр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.
Дээд шүүх энэ хэргийг хэлэлцсэнээр Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.
Ингэснээр гишүүн асан Б.Ундармаа хоёр жил зургаан сар буюу 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлуулж байгаа юм.