Олимпийн наадамд оролцох тамирчдын орыг дээр нь секс хийж болохооргүй болгож хийжээ
Дэлхийн шилдэг тамирчид хурд, хүч, авхаалж сорин өрсөлдөх Токиогийн олимп эхлэхэд 4 хоног үлдээд байна. Тус олимп нь цар тахлын улмаас түүхэнд анх удаа бараг үзэгчгүйгээр зохион байгуулагдах гэж байгаа талаар бид мэдээлсэн.
Харин энэ удаад олимпод оролцох тамирчдын хотхоны орны талаар цомхон мэдээлэл хүргэж байна. Та бүхэнд сануулахад "Токио-2020" олимпын наадам түүхэн дэх хамгийн эко олимп болно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байсан.
Учир нь, Олон улсын олимпын хорооноос тамирчдыг өөр хоорондоо “учир ургуулан” бэлгийн харьцаанд орохоос урьдчилан сэргийлэх, мөн коронавирусийн халдвараас ч сэргийлэх зорилгоор ийнхүү ер бусын тавилгатай байхаар шийдвэр гаргасан аж.
Орыг дахин боловсруулсан материалаар буюу картонаар зохион бүтээсэн хэмээн мэдээлж байна. Ор нь зөвхөн нэг хүн унтаж хэвтэх зориулалтаар хийгдсэн ба даац нь 200 кг хүртэлх бөгөөд ямар нэгэн “эвгүй” хөдөлгөөн хийхэд л эвдрэхээр бүтээжээ. Энэ нь олимпын хотхоны ор дахин боловсруулагдах материалаар хийгдэж буй анхны тохиолдол юм байна.
Тамирчид ийм ер бусын орыг “антисекс” буюу “сексийн эсрэг ор” хэмээн нэрлэх болсон аж. сонирхоотой нэр
Орыг “Airweave” хэмээх компани зохион бүтээсэн ба нийт 18 мянган ширхэгийг л үйлдвэрлэсэн байна.
Гэсэн хэдий ч, нэмж сонирхуулахад зохион байгуулагчид олон жилийн уламжлалыг орхигдолгүйгээр тамирчдад 150 мянган бэлгэвч тараахаар болжээ.
Эх сурвалж: BBC