Ким Жон Ун Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын захидал илгээжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын захидал илгээсэн байна.
Захидалд:
“Монголын Ардын хувьсгалын ялалтын 100 жилийн ойг тохиолдуулан та болон танай улсын Засгийн газар, ард түмэнд БНАСАУ-ын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.
Манай хоёр орны олон жилийн уламжлалт найрамдал, хамтын ажиллагаа цаашид улам бэхжиж, хөгжино гэдэгт итгэж байна. Та болон танай ард түмэн, улс орны хөгжил, цэцэглэлтэд амжилт хүсье” гэжээ.
Эх сурвалж: БНАСАУ-ын Гадаад харилцааны яам