“Гавьяат”-ын нээнтэг

2021-07-16, 09:39 Нийтлэл 1,113 5
“Гавьяат”-ын нээнтэг

Тав дахь Ерөнхийлөгч маань Гиннесийн ном орох байх шүү. Богино хугацаанд олон мянган одон тэмдэг шагнал тарааснаараа. Манайхан хөөцөлдөөд тоо баримтыг нь бүрдүүлээд Гиннесийн номын редакцид өгчихөд бараг болчих юм биш үү? Гэм нь англи хэл рүү хөрвүүлээд нөгөө талд ойлгуулна гэдэг ёстой гачлантай. Ертөнцөд Монгол, Хойд Солонгост л коммунист утгаараа, бэлгэдлээрээ, гуншин, хэллэгээрээ оршиж байгаа одон медаль, шагналуудыг дэлхий дахинд ойлгуулна гэдэг хамгийн том нээнтэг.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, эсвэл Ардын уран зохиолч, соёлын (эсвэл урлагийн) гавьяат зүтгэлтэн, нэрт тэр тэр гээд угсруулахад л манайд тийм алдрыг хүртсэн хүн тоймгүй олон.

Хоёр Ерөнхийлөгч солигдохын үед шагналын хур, бүр шагналын аадар бороо ёстой цутгаж өглөө. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч ханаж цадахаа мэдэхгүй. Шагналын хуртай зэрэгцээд ЕТГ-ын дарга, хариуцлагатны өрөөг шагналаа шат ахиулъя, эсвэл шагнуулъя гэсэн хүмүүсийн хөл дарж өгсөн сурагтай. Ордноор хэн холхиж явна, зөвхөн шагнал горьдогсод байв.

 

“Үе үеийн Ерөнхийлөгч нарын ганц чаддаг юм шагнал”, “Мөнхийн сэдэв” хэмээн ноён Х.Баттулга ярилцлага өгчихөөд яваад өгөв. Зөв л ярьж. Өмнөхүүд нь тийм байсан, түүнээс хайшаа ч зайлж чадахгүй, тэгээд л өгсөн, дэндүү их хуримтлагдсан учраас дундалсан гэх шахуу юм ярьсан даа.  

 

Энэ их ядууралтай, эдийн засгийн асуудлаа шийдэж чадаагүй үед гялтгар шар, өнгөт, социалист сүлдтэй элдэв эрээн тэмдгээр хуурч аргацаахыг бол ойлгож байнаа. Түүнийг авч зүүгээд улс нь цэцэглэдэг бол хөгжлийн углуурга нь ханасан байхсан. Эсвэл түүнийг авч зүүгээд бие нь эрүүлжээд, урт насалдаг бол Монгол орон энгэр заам нь даахгүй одон тэмдэгт эрүүл чийрэг ахмадуудаар хахаж байхсан. Даан ч тэгэхгүй нь гаслантай. 

Энэ мэт оршлыг азнаад “гавьяат”-аар энгэр цоолсон нэгэн ахмадын туулсан зовлонг хуваалцая. Нэрэлхүү атлаа одон тэмдэгт дуртай, гавьяат болгохгүй бол үхлээ гэсэн нөхдөд хэрэгтэй байж магад. “Гавьяат” болсон биш гай дагуулав гэгчээр санхүү-эдийн засгийн хувьд хөмрөх шахсан түүх.

Тэр “гавьяат” нөхөр маань дор хаяж 100 сая төгрөгөөр шатсан түүх ингэж эхэлнэ. Ковидоос хамаагүй өмнөх, ёстой дураараа дургиж найрлаж цэнгэж байх үед болсон явдал. 

Манай хүн “гавьяат” (салбарыг нь нэрлэхгүй, нэрлэчихвэл мэдчих хүн олон буй!) болжээ. Ордонд ном журмаар нь нэвтэрч ороод шагнуулаад гараад иржээ. Гавьяат болгуулах гэж тодорхойлсон байгууллагаас гадна, улс төр-бизнесийн хүрээнээс том лобби орсон байгаа юм. Ерөнхийлөгч ба ЕТГ-ыг бараг ховсдох шахуу юм болж байж тэр эрхэм цолонд хүрчээ.

Мэдээжийн ёслолууд: Ордны гадна ахан дүүс, үр хүүхэд, ач нар нь тосон авч амьд цэцгийн баглаа, гэрэл зураг. Тэндээсээ гэртээ ирж бяцхан ёслол. Тэр айл хэдэн өдөр архи айраг сөгнөөстэй, тавгийн идээтэй, хүмүүс холхиод, баярлаад л.

Тэгж тэгж үнийн судалгаа хийж, ийш тийшээ ярилцсаар “гавьяат”-ын найрын урилгаа тараалаа. Подхийсэн хэвлэлийн зардал гараад ирлээ. Нийслэлийн нэг томхон, бас нэр хүндтэй рестораныг сонгон авч захиалга өглөө. Аль ресторанд найрлах нь нэр хүнд, нэр төр, нэр нөлөө, алдрын хэрэг болдог тул сайн ресторанууд ханшаа өсгөнө. Төдөн цагийн түрээс ба үйлчилгээ, төдөн ширээ, нэг ширээнд төдөн хүн, захиалах хоол хош, ширээнд тавих архи дарс гээд өрнөж өгчээ. Хүү, охин, бэр, бизнесийн андууд нь хөөцөлдөөд л. 

Зочдын тоо 500 хүртэл, 200-300 бол хэвийн үзэгдэл хэмээн ресторан тооцно. Мань “гавьяат” 300 гаран хүн урилаа. Их донжтой. Арав арвуулаа нэг дугуй ширээнд. Нэр хүндийн асуудал учраас ширээ болгон гадаадын үнэтэй архи, виски, коньяак, дарстай. Монгол архи дарсыг хэн ч тоохгүй. Ингээд 30-аад сая төгрөгийн архи, дарс гаднаас авч орохоор болжээ. Зоог нь халуун хоол гуравтай, хоёр төрлийн зууштай, араас нь амттан. Цай кофе, тавгийн идээ, шар айраг, ундааг тооцохгүйгээр.

Хэдэн цаг дүнгэтэл ярилцаад өнгөрүүлэлтэй биш, уригдсан зочдыг баясгахын тул хөтлөгч гэх бас нэг “гавьяат”-ыг аваад ирэв. Цагийн төд гээд хөлстэй. Таван сая гээгүй байгаа. Нөгөө алдартай, олны танил дуучдыг урина. Сайн дурын уран сайханч, өөрсдөө, эсвэл танигдаагүй залуу дуучид дуулахгүй, уригдахгүй. Алдар цуут дуучид нэг дуу төдөн сая, хоёр дуу төдөн сая гээд явж өгнө. Гучин минутанд гурван дуу дуулаад дор хаяж 5 саяыг хармайлаад алга болж өгнө.  Ганц дуучин байлгалтай биш, дор хаяж гурав, эсвэл тав, болохгүй бол хамтлаг уриад тоглуулахад хөлс нь дээшээ явж өгнө. Тэр бүхнийг тооцож, бас заримаас нь урьж оролцуулжээ. Тоолуур гүйгээд байх нь тэр.

 

Мань хүнд очсон бэлэг ёстой утгаа алдлаа хэмээн өөрөө ярихыг нь би чихээрээ сонссон. Тэр том рестораны нэг өрөөг бэлэг цуглуулахад гаргаж бас өрөөний түрээс төлж, тэнд ойрын садангийн нэг хүнээ байнга жижүүрлүүлнэ. Үр хүүхэд нь дэргэдээс нь хянана. Үнэлнэ. Овоороод байх нь тэр. Мань “гавьяат” маань өөрөө ангийн, загасны хоббитой тул тэр талын элдэв зураг хөрөг (зурмал, хатгамал, фотошоопын, өөр юу юу ч юм) явж өгөв. Бэлгийн давхцал ч тоймоо алдлаа. Өрөө дүүрэн жаазтай элдэв зураг, чихмэл, хөөмөл, арьс ширэн дээр урласан элдэв дүрс, торго дурдангаар урласан зураг хөрөг, баримал, амьтны хөшөө. Дугтуйтай мөнгө өгсөн зочин байнаа. Даан ч тэр нь ресторанд зарцуулж буй тэр зардлын дэргэд мөнгө болохгүй, тоолуурын хаана нь ч хүрэхгүй, ёроолд нь.

Хагас өдрийн найр цаг хугацаанд хавчигдаад (рестораны заалын түрээс, үйлчилгээний мөнгө) тэгсгээд өндөрлөлөө гэсэн чинь дотны хэдэн найз, ах дүү нь гэр рүү нь цувлаа. Гэртээ очоод хэдэн өрөөгөө зочдоор дүүргээд дахин найрлажээ. Шөнө дунд, үүр цайхын наахна найр таржээ. Маргааш нь шартсан улс дахиад ганц нэг ууж иднэ.

Рестораны хажуу өрөөнөөс нөгөө их бэлгээ зөөж барах юм биш. Гэрт багтахгүй, нэг өрөөгөө дүүргээд агуулах шиг болгоод ч нэмэргүй. Гараашаа суллаж тийшээ зөөлөө. Хүүхдүүд нь ганц нэгийг гэртээ авч харьжээ. 

  Мань хүн тэр их бэлгийг хийх газар олдохгүй, үгээ бараад, “Энэ их хогийг яанаа?” гэж хэлж байхыг би хоёр чихээрээ сонссон шүү. Ямар үзэсгэлэн музей нээлтэй биш, эргүүлж заралтай биш, заръя гэсэн ч хэн ч авахгүй, тийм ёс зүй байхгүй. Ёстой яаж ч болдоггүй юм чинь цугларсан тэр их бэлэг юм билээ шүү гэж байв. Яалтай билээ гэж шаналсаар үлдсэн дээ. Одоо эрхбиш учрыг нь олсон байх. Эсвэл цаадуул нь ялзраад муудаад хаягдсан уу?

Шинэхэн “гавьяат”-уудад санаа сэдэл анхааруулга өгөх зорилгоор нэгээхэн хэсгээс нь бичиж байна. “Гавьяат”-ын шар тэмдэгний ач тус байна уу гээд хэргээр мань хүнээс сонирхлоо, хожуухан. 

Ам халаад хэлж байнаа. Тэтгэвэр дээр 150 мянга гэв үү, мөнгө нэмэгддэг гэлээ. Нийтийн тээвэрт үнэгүй явдаг, II эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эрхтэй, өөр нэг их юм хэлсэнгүй. Аа, тийм төрсөн аймаг, сумынхаа хүндэт самбарт заларсан, аймаг сумын алдартны номд орсон, УБ-т нутгийн зөвлөлийнхөн хүүе хаая гэдэг болсон, нутгийн зөвлөлийн золголт, шинэ жилийн сүлд модны наадамд уригддаг гэж нэмж хэлнэ лээ.  

Шар тэмдгээ байнга зүүж явахаас ичдэг, учир нь маш олуулаа тийм тэмдэгтэй болчихсон. Амьтны нүд хужирлахаасаа өнгөрсөн юм байна. Зүүгээгүй нь дээр хэмээн дурамжхан хэлж байв.

Жилд хоёр удаа шар тэмдгээ гаргаж дээлэн дээр зүүдэг. Тэр нь Цагаан сарын золголт, Хүй долоон худгийн наадам юм гэнэ. Баярын хурал хуй, уулзалт дээр хааяа зүүж очдог. Хамгийн их нээнтэглүүлсэн нь “гавьяат”-ын угаалгын 100 саяар сох шатсан, бас өр тавьсан, алга хийж барахгүй асар их бэлгэнд дарагдсан, түүнийгээ бараг үзэн ядсан гэх шахуу юм ярьсан шүү...  

 

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419