Хүүхэд 4 нас хүрэхэд ухамсартайгаар шээсээ барих чадвартай болсон байдаг. 5-7 насанд шөнө шээс хүрэхэд сэрж, өөрөө шээх чадвар нь бүрэн гүйцэд хөгжсөн байдаг.
Шөнө орондоо шээх эмгэгээр 5 хүртэлх насны хүүхдүүдийн 16%, 15 нас хүртэлх хүүхдийн 2% өвддөг бөгөөд хөвгүүдэд охидоос 2 дахин илүү орондоо шээдэг гэсэн судалгааны үр дүн гарсан байна.
Ихэнх хүүхдэд ямар нэг эмчилгээ шаардлагагүй аяндаа эдгэрдэг эмгэг.
Хүүхэд орондоо шээх шалтгаан
• Хүүхдийн давсагны хөгжил дутуу байх
• Хүүхдийн давсагны багтаамж бага байх
• Гүн нойртой байх / давсаг дүүрсэн мэдрэмж төрсөн чинь сэрэхгүй унтах/
• Шээсээ барих чадвар муу байх
• Сэтгэл санааны цочролд орох
• Давсагны үрэвсэлт өвчнөөр өвдөх
• Нойрны хямралтай байх
• Цагаан хорхойтох эмгэгтэй байх
• Бөөрний үрэвсэлт өвчинтэй байх
• Өтгөн хатах
Орондоо шээх эмгэгийн оношилгоо:
Эмчийн үзлэг хийлгэн, өдөрт хэдэн удаа шээдэг, хоногт хэр их шингэн уудаг, шээхдээ ямар нэг зовиур байдаг эсэхийг тодруулан асууна.
Шээсний ерөнхий шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, шээсний ариун чанар үзүүлж, нянгийн халдвар байгаа эсэхийг оношилно.