Ханш яахав. ИНФЛЯЦ яах гээд байна?

Ханш яахав. ИНФЛЯЦ яах гээд байна?

Чоно борооноор гэдэг шиг валютын ханш дээрээ анхаарал хандуулаад байсан хажуугаар нь инфляц шургадаг байна шүү.

Инфляцыг бид юу гэж ойлговол дээр вэ? Бидний хамгийн өргөн хэрэглэдэг 300 гаруй нэр төрлийн барааг бүлэглэж дундаж үнэ гарган авдаг. Жишээ нь, маш олон сүүн бүтээгдэхүүн байлаа гэхэд тэр сүүний үнийг дундажлаж, нэг сүүний үнэ гаргаж авна. Дараа нь бусад өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэтэй сүүнийхээ үнийг нэгтгэх замаар тооцно. Үндсэндээ инфляц бол дунджын дундаж үнэ юм. Хүн бүрийн хувьд, инфляц ялгаатай байж болно. Жишээ нь та мах, сүүгээ худалдан авдаггүй бол тэр үнийн өсөлт танд нөлөөлөхгүй гэсэн үг.  

2020 онд инфляцыг 2 гэсэн бүхэл тоогоор харж тайвширч явтал 2021 оны дөрөвдүгээр сараас хойш огцом өссөөр 6.2 хувьд хүрээд байна (Зураг1). Мэдээж олон хүчин зүйлс нөлөөлж байна.

  • 2020 оноос хойших 5 удаа тавьсан хөл хорио бүрийн дараа хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсжээ. 

  • Сонгууль далимдуулсан мөнгө тараах бодлого эрчимжсэн.

  • Мах, ногооны хомстдог үе таарав.

  • Гааль дээр ариутгагч гэх хаалгаар импортын 2700 нэр төрлийн бараа дамжсаны уршгаар бараа хомстож, тээврийн зардал өсөж, импортын барааны үнэ өсөв. 

 

Валютын ханш: Юанийн ханшийг эс тооцвол төгрөгийн доллартой харьцах ханш бараг тогтвортой байв (Зураг2). Учир нь бид хилээ үе үе хаасантай холбоотой гаднаас авах үйлчилгээ, гаднаас худалдан авах бараа ч цөөрсөн. Энэ хэмжээгээр ханшийн эрэлт буурсан. Ердөө хүнсний бараа, эм хэрэгсэл, бензин худалдан авахад валют ашиглагдаж байсан учраас валютын нөөц ч хангалттай нэмэгдэв.

 

Инфляц: Улирлын нөлөөгөөр өсдөг мах, хүнсний ногоо гэх мэт бүтээгдэхүүн нь эргээд хэвийн түвшиндээ орно. Энэ бол инфляцад түр зуур нөлөөлж буй хүчин зүйлс юм. 

Хэдий тийм ч бидний хянаж чадахгүй бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад дарамт учруулахаар байна. Тухайлбал, газрын тосны үнийн өсөлт нь манайд авто бензиний үнийг өсгөж байна. 

Нөгөөтэйгүүр манай Засгийн газрын чадавхгүйгээс үүсэлтэй хил дээр үүссэн хязгаарлалт, тээврийн зардлын огцом өсөлт, барааны хомстол зэрэг нь цаашид хэрхэн шийдэхээс инфляцын ирээдүй шалтгаална. Юутай ч оны төгсгөлд инфляц жилийн 6-8 орчим хувьд байхаар байна. Өөрөөр хэлбэл, таны цалин өнгөрсөн жилтэй харьцуулахад өсөөгүй бол таны худалдан авах чадвар 8 хувиар буурна гэсэн үг. Инфляц бол өрхийн орлогоос чимээгүй хумсалдаг нэг төрлийн шимэгч үзүүлэлт юм. 

Валютын ханш: Тус үзүүлэлт нь энэ жил болон ирэх жил тогтвортой байх боломж бүрдэж байна. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш хэрхэх нь валютын орох, гарах урсгалын зөрүү болон тухайн иргэд, ААН-н хүлээлтээс хамаардаг. Тэгвэл яагаад ханш харьцангуй тогтвортой байх вэ?

 

2021 оны хувьд, эдийн засгийн идэвхжил төдийлөн хурдтай явагдахгүй. Дотооддоо цар тахал өндөр байгаа учраас гаднаас авах бараа, үйлчилгээ нь хязгаарлалттай байна. Тиймээс ам.долларын ханш төдийлөн хөдлөхгүй. Нөгөө талаар банкууд долларын зээл гаргахгүй байгаа учраас долларын хадгаламжийн хүү ч огцом буурсан байна. 

Харин 2022 онд валютын ханшид савлагаа үүсгэх валютын томоохон гарах урсгал бол гадаад бондын төлбөр байв. 

Ядуу орон бүр баян орноосоо мөнгө гуйж байгаа энэ үед бондын төлбөрийг төлнө гэдэг бүтэшгүй. Тиймээс өр төлбөрөө хойшлуулахаас өөр аргагүй байв. Азаар гэх үү? эзээр гэх үү? Монголыг маань хөрөнгө оруулагч нар сонгосон хэвээр л байна.

Ирэх жилүүдэд төлөгдөх 1 тэрбум ам.долларын бондыг Сангийн яамны зүгээс дараах бондууд ашиглан сунгалт хийв.

  • 6 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй(өмнөх хүү 5.6 хувь байсан), 500 сая ам.доллар,  

  • 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй (өмнөх хүү нь 5.1 хувь байсан), 500 сая ам.долларын хямд өртөгтэй бонд гаргасан нь 2022 онд төлөгдөх Чингис бонд, 2023 онд төлөгдөх Гэрэгэ бондын  өр төлбөрийг дахин санхүүжүүлсэн. 

Энэ бол ирэх жилүүдэд валютын ханш огцом өсөхгүй байх нэг чухал зүйл юм. 

Валютын орох урсгал талдаа харвал 2022 оны төгсгөлд төмөр зам ашиглалтад орохоор байгаа нь экспортын орлогыг өсгөхөөр байна. Жил бүр 30 сая тонн нүүрс экспорт хийдэг байсан бол төмөр зам ашиглалтад орсноор тээврийн зардал буурч, экспортын гарц ч нэмэгдэх юм. 

Эдийн засагч, шинжээч Г.Батзориг

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419