Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбарыхан маань цар тахлыг бууруулахаар, нэг ч гэсэн амь насыг энэ өвчнөөр алдахгүйн тулд цаг наргүй, амрах чөлөөгүй ажиллаж байна. Бид хөдөө гадаа гарч, дархлаагаа сэргээхийг ч дэмжиж байгаа. Гэвч энэ зураг дээрх шиг аялмааргүй байна. Хөдөө орон нутгийн эмнэлгийн тусламж хязгаарлагдмал. Орон нутгийн эмнэлгүүдийнхээ байдлыг хүндрүүлэхгүйн тулд зөвхөн гэр бүлээрээ уул, усандаа амраад ирээрэй. Та бүхнээсээ хүсэж байна, бас гуйж байна" гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Та бүхэн хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай.