КОВИД-19-ийн батлагдсан тохиолдол 1,496-гаар нэмэгдэж, 5 хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 1,496 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал,
- Зөөвөрлөгдсөн 0
- Улаанбаатар хотод 806
- Орон нутагт 690 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 3,858 хүн эдгэрчээ.
Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг тодруулбал,
- Хөнгөн - 7,523
- Хүндэвтэр - 3,470
- Хүнд - 1,004
- Маш хүнд – 192 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 5 хүн нас барсан бөгөөд нийт нас баралт 689 болов.