"Би Буриад зонг доромжилж бус бахархаж дуулсан. Сарлаг дээр бол ёстой уучлаарай"
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан "Би Монгол хүн" цахим тоглолтын талаарх сэтгэгдэл, шүүмжлэл өрнөж эхэллээ.
24tsag.mn
Жүжигчин Г.Алтаншагай тус тоглолтод Буриад зонгийн төлөөлөл болж, дүр бүтээсэн бөгөөд энэ үеэрээ сарлаг хөлөглөсөн нь олны шүүмжлэлд өртөв. Учир нь сарлаг монголын төвөөс баруун хязгаар руу байдаг амьтан хангайн нурууны баруун хажуугаас эхлээд нутагшсан. Буриад хүмүүс сарлагийг амьдралдаа адуулж үзээгүй. Буриадуудын ахуй, амьдралд сарлаг огт байхгүй. Гэтэл буриадуудыг доромжилж, сарлаг хөлөглөлөө гэхчлэнгээр шүүмжилсэн. Тэгвэл жүжигчин Г.Алтаншагай энэ бүхэнд тайлбар өгчээ.
Тэрбээр "БУРИАД ХҮН САРЛАГ УНАДАГГҮЙ ЮМ ГЭЖ БУЛТААРАА ИХЭЭР ЗАГНАВ. Уучлаарай. ГЭХДЭЭ ЗҮГЭЭРЭЭ БИ БУРИАД ЗОНД ХАЙРТАЙ БОЛОХООР УРАН БҮТЭЭЛЭЭ ТЭДЭНД ЗОРИУЛЖ ИРСЭН ЮМ…
Бүгдийн чинь комментыг уншлаа тэгээд та нарыг өрөвдөх шиг бас гомдох шиг боллоо.
(УДАХГҮЙ БАС НЭГ БУРИАД ДҮР БҮТЭЭХ ГЭЭД БАЙДАГ. Би маш их сургуулилт хийж хувцасаа хүртэл маш их зөвөлгөө авч хийлгэсэн…Энгийн байснаас гоёмсог урлаг шүү дээ энэ чинь гэж бодож дэгжин болгож хийлгэсэн.(алдаа бол байхгүй хаана ч хэлнэ хувцас дээр бол).
Би өөрөө буриадуудын дунд өссөн болоод ч тэр үү буриад зонд их хайртай. Тийм ч учраас энэ улсуудыг ард түмэнд таниулах юмсан гэж бодож олон уран бүтээлээ хийдэг. Олон ч дуу дуулдаг. Олон ч буриад хүний дүрийг чадлаараа бүтээхийг хичээдэг.
МОЙЛХОН УСК-нд тоглосны дараа ч гэсэн шүүмж их л ирж байсан. Мэдээж та бүхэн үндэс угсаагаа гэлгүй л яахав…Гэхлээ цаг хугацааны дараа намайг их үнэлсэн БУРИАД ЗОН маань…
Энэ наадмаар хүртэл Казак Хальмаг Цаатан үндэстэн ястны Олон сонголт байсан ч нөгөө л зангаараа буриад дууг нь сонгоод л дуулсан. Би та нар шиг цэвэр Буриадаар дуулж чадахгүй нь ойлгомжтой (гэхдээ би дуу бичүүлэхдээ хүртэл буриад дуучин зөвлөхтэй байсан). Аа бас буриад зон бол миний мэдэхийн цоглог эрч хүчтэй хүмүүс гэдэг байдлыг харуулахыг хичээсэн… Салбаганах гэж би бодохгүй байна. Шүүмжлэх бол маш амархан л даа.Г эхдээ үүний цаана ямар их сэтгэл,хөдөлмөр байдгийг битгий мартаарай.
Энд миний маш олон буриад найзууд ком үлдээсэн байна. Найздаа зүгээр л хэлэл дээ. Эцэст нь хэлэхэд та бүхний үндэс угсаагаа хамгаалах нь зөвөө ойлгож байна.
Гэхдээ би доромжиллоо гээд байгаа хүмүүстэй бол нанчилдахад бэлэн хөвүүн шүү Би БАХАРХАЖ ДУУЛСАН юм шүү.. Юунд яг гомдоод байгааг ойлгосонгүй. Сарлаг дээр бол ёстой УУЧЛААРАЙ…Би ч дотроо бас бодож л байсан. Гэхдээ буриад хүн сарлаг унаж болохгүй гээд заагаагүй байлгүй дээ
Та бүхнийг хүндэтгэсэн МОЙЛХОНЫ СОДНОМ -оос" гэжээ.