Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 1,735 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал,
- Зөөвөрлөгдсөн 1
- Улаанбаатар хотод 873
- Орон нутагт 861 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 3,796 хүн эдгэрч, нийт 103,666 хүн эдгэрчээ.
Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг тодруулбал,
- Хөнгөн - 8,037
- Хүндэвтэр - 3,412
- Хүнд - 1,051
- Маш хүнд – 227 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 11 хүн нас барсан байна.