Буянт-Ухаагийн буман боломж

2021-07-11, 15:31 Нийтлэл 1,062 1
Буянт-Ухаагийн буман боломж

Гурван жилийн өмнө Ази-Европын дээд хэмжээний (АСЕМ) уулзалтыг угтан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж транзит танхим, агаарын хөлгийн 9 зогсоол байгуулж, талбайг өргөтгөж, хөөрч, буух хучилттай зурвасын 500 метрийг нь хүчитгэсэн. Буянт-Ухаагийн онгоцны буудлын өнөөгийн үнэ цэнэ бараг 300 сая ам.доллар буюу 750 тэрбум төгрөг. Энэ буудалд оруулсан энэ их хөрөнгийнхөө өгөөжийг гаргах ёстой.

Д.ЖАРГАЛСАЙХАН @jargaldefacto

Буянт-Ухаа дахь нисэх буудлын барилга, байгууламжид иргэний нисэхийн тодорхой үйлчилгээнүүдээ авч үлдэн, хөгжлийн шинэ хэрэгцээг угтуулан үйлчлэх боломжтой юм. Харин ямар үйлчилгээ бий болгохоо яаралтай шийдэхгүй бол 480 га талбайг харж хамгаалах, барилга, байгууламжийг дулаан, цахилгаан, цэвэр бохир усаар хангах зардал нь жил бүр тэнгэрээс (навигацийн орлого) бууж байгаа 100 сая ам.долларын улсын төсөвт татдаг хөрөнгөөс суутгаж таарна.

Буянт-Ухаа дахь нисэх буудлыг агаарын хөлгийн техник үйлчилгээ засвараас гадна ерөнхий зориулалтын нисэхийн хэрэгцээг хангах, нисэхийн сургууль байгуулах, бага оврын жижиг онгоц угсрах зэргээр ашиглаж болно. Энэ бүгдийг алсын хараатай түргэн шуурхай зохион байгуулж, эхлээд төрийн, дараа нь олон нийтийн эзэмшлийн хувьцаат компани болгон хөгжүүлвэл тэнгэрээс буух “бороо” улам ихсэх болно.

Ерөнхий зориулалтын нислэгийн боломж

Иргэний агаарын тээврийг зорчигч, ачаа тээврийн арилжааны хуваарьт нислэг ба ерөнхий зориулалтын нислэг гэж хоёр ангилдаг. Монгол улсын хувьд зорчигч, ачаа тээврийн арилжааны хуваарьт нислэг Хөшигийн хөндийд, ерөнхий зориулалтын нислэг Буянт-Ухаад төвлөрөх боломж байна.

Манай улсад ерөнхий зориулалтын буюу бага оврын агаарын хөлөг, нисдэг тэргээр агаарын такси, хөдөө аж ахуйн, барилгын, зураг авалтын, тандалт хайгуулын, цаг уурын, эргүүл ажиглалтын, эмнэлгийн, эрэн хайх, авран туслах болон агаарын сурталчилгааны, нисэхийн спортын, сургалт дадлагын, сонирхогчийн зэрэг нислэг хийх эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд улам өссөөр байна.

2017 онд уул уурхайн захиалгат нислэгээр Оюутолгой, Овоотын чиглэлд 216 мянган зорчигч тээвэрлэсэн нь орон нутгийн хуваарьт нислэгийнхээс хоёр дахин их байжээ. Иргэдэд онцгой байдлын үед зайлшгүй хэрэгцээтэй эмнэлгийн яаралтай тусламж, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг нийгмийн шинжтэй нислэг хийх боломж бага байна. Монголын цэрэг, цагдаа хүчний байгууллагуудын шуурхай ажиллагаанд агаарын хөлөг, нисэх буудал мэдээж шаардлагатай.

Мөн хувийн, албан хэргийн, аялал жуулчлалын, эйр такси зэрэг орчин үеийн бизнесийн зориулалттай нислэгийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна.

Иргэд хувийн хэрэгцээндээ агаарын хөлөг ашиглах шаардлага их болж буйг тооцох цаг болжээ. Нийслэл хотод ойрхон, онгоцоо хадгалж, хөөргөж буулгаж болох хамгийн тохиромжтой аёродром бол Буянт-Ухаа. Хувь хүн өөрийн хэрэгцээнд авч ашиглах бага оврын агаарын хөлөг, нисдэг тэрэгт тавигдах стандарт, шаардлагыг яаралтай тогтоож, холбогдох зохицуулалтыг бүрдүүлэх, хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлгийн холбоо, нислэгийн удирдлагын (навигацийн) төхөөрөмжийг нэмж суурилуулах шаардлагатай байна.

Нисэхийн сургалтын төв 

Дэлхий дээр цэргийнхээс бусад агаарын хөлгийн тоо 2010 оны байдлаар 62 мянга байсан бол 2030 онд 152 мянгад хүрэх тооцоог Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ICAO/ гаргажээ. Энэ нь 26-52 сая цагийн нислэг үйлдэх нисгэгч, засвар үйлчилгээний ажилтан, нислэгийн удирдагч гэх мэт шинээр 2 сая мэргэжилтэн шаардлагатай. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй нисэхийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээг одоо байгаа сургалтын байгууллагуудын хүчин чадал хангаж чадахгүй байна.

Энэ их эрэлт хэрэгцээний 40 хувь нь Ази Номхон далайн бүс нутагт ногдоно. 2020 он гэхэд урд хөршийн ерөнхий зориулалтын агаарын хөлгийн тоо 5000 болж, 500 нисэх буудал баригдаж, 1.75 сая цагийн нислэг үйлдэх ажээ. Тэд бага оврын агаарын хөлгийн үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлж байна.

Газар нутгийн байршлын давуу тал, жилийн гуравны хоёр нь цэлмэг байдаг, дөрвөн улиралтай учир нислэгийн бүх нөхцлийг бүрдүүлж чадах цаг агаарын онцлогоо ашиглаж юуны өмнө хоёр хөршийн нисэхийн мэргэжилтэн дадлага туршилт хийдэг сургалтын төвийг байгуулах боломж, хэрэгцээ, шаардлага байна.

Хятад улсад агаарын орон зайг нь Батлан хамгаалах яам нь хянаж иргэний нислэг бүрийн зөвшөөрлийг олгодог, сургалтын нислэг хийхэд төвөгтэй учир монголд нисэхийн сургууль байгуулах сонирхол урд хөршид байгаа ажээ. Бас олон мянган залуу нисгэгч шинээр бэлтгэх шаардлагатай ч Англи, Америкийн виз авах нь хүндрэлтэй байдаг гэнэ ээ.

Манай улсад ч иргэний нисэхийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж дотооддоо бэлдэхээс гадна гадаадад бэлддэг. Сүүлийн 6 жилд гэхэд ИНЕГ-аас нисэхийн 56 мэргэжилтнийг АНУ, Канад, Украйн, Тайланд, ОХУ, Австрали зэрэг улсуудад бэлдэхэд 1,7 сая ам.доллар зарцуулжээ.

Буянт-Ухаа дахь нисэхийн цогц дэд бүтцээ ашиглан олон улсын стандарт шаардлагыг хангасан, бүс нутгийн хэмжээнд сургалт зохион байгуулах хүчин чадал бүхий сургалтын төв байгуулж агаарын хөлгийн нисгэгч, инженер техникийн ажилтан бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Энэ сургуулийг олон улсын төслийн санхүүжилтээр, гадаадын шилдэг мэргэжилтнүүдийг ажиллуулах замаар эхлүүлж, өөрсдөө бүрэн төгс сурах ёстой. АНУ, Европын сургагч багш нарыг авчран, тэдний салбар сургуулийн хэлбэрээр ч эхлүүлж болох юм. Эхлээд дадлагын төв, яваандаа иж бүрэн нисэхийн сургууль болгож дэлхий даяар хүлээн зөвшөөрөх хүртэл хөгжих зорилго тавих хэрэгтэй.

Нисэхийн сургууль байгуулж чадвал Буянт-Ухаа дахь онгоцны буудлыг тойрон хэдэн арван зочид буудал, хэдэн зуун хоол, цэнгээний газар баригдаж, хэдэн мянган монгол залуус шинэ ажилтай болох юм.

Монголд угсрав

Бага оврын агаарын хөлгийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээний төв байгуулах, засвар үйлчилгээний сүлжээг бүрдүүлэх боломж манайд байна. Энэ талаар МИАТ компани Оросуудтай хамтран хуучин АН-2 онгоцыг монголд угсрах туршилт хийж байна. Новосибирск хотод энэ онгоцны шинэчилсэн TBC-2MC загварыг бүтээжээ.

Энэ онгоц ус, цас, хөрсөнд хаана ч буудаг, 50 м гүйгээд хөөрдөг, 1400 км буухгүй нисдэг, 12 хүний багтаамжтай бөгөөд монголд олон жил ашиглагдсан юм. Энэ онгоцны гурван зуугаад захиалга Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирсэн боловч ОХУ-д барууны тавьсан хоригоос болоод нийлүүлж болохгүй байгаа учир монголд хамтарч угсрахыг санал болгосон байна. Ямар ч гэсэн энэ онгоцыг, эсвэл барууны бага оврын өрсөлдөгч загварыг харьцуулан судлах, аль нэгийг нь угсрах боломжийг хайх цаг болжээ.

Монгол шиг өргөн уудам нутагтай, хот суурин бүрээ холбосон авто зам тавих нь өгөөж багатай оронд бага оврын онгоц маш их эрэлттэй. Дэлхийн улс орнууд нисдэг машин бүтээчихээд, яаж ашиглах дүрэм журмаа тогтоож байгааг бид хараад суух эрхгүй.

Өнөө маргаашийн орлогын төлөө орон сууц барих шунал хүслээс илүү олон нийт, улс оронд үр ашгаа өнө удаан өгөх Буянт-Ухаагийн буман боломжийг ухаалаг ашиглах нь эрх мэдэлтнүүдийн эрхэм үүрэг, хариуцлага мөн.

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419