Ардын хувьсгалын, мөн Монгол улсын хөгжлийн 100 жил байлаа

2021-07-11, 11:05 Нийтлэл 589 0
Ардын хувьсгалын, мөн Монгол улсын хөгжлийн 100 жил байлаа

Догсомын Бодоо (Оросын консулын сургуулийн багш) Консулын дэнжийн, Солийн Данзан (гаалийн хорооны түшмэл) Зүүн хүрээний нууц бүлгэм (1919 он)-ийг тус тусдаа үүсгэн байгуулжээ. Консулын бүлгэмд Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс, Зүүн хүрээний  бүлгэмд Цэргийн яамны түшмэл Д.Догсом, Магсар хурцын Дугаржав, Д.Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов нар багтжээ. Хятадын дарангуйлал, феодализмыг эсэргүүцэн 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгджээ. Тэдний хувьд ухуулах хуудас тараах, Их Хүрээн дэх гамин цэргийн хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж эхэлжээ.

Анхны хурал (1920 оны 6-р сарын 25)-аар Монгол Ардын Нам (МАН) байгуулагдсан тухай мэдэгджээ. Данзан, Чойбалсан нар 1920 оны 7 дугаар сарын эхээр Оросын зүг мордсон аж.  Бодоо, Чагдаржав нар  уг сарын дундуур араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн байдаг. Богд хааны тамгатай бичгийг Далай лам Пунцагдоржийн  тусламжтайгаар Сүхбаатар, Лосол, Догсом нар олж аван 7 дугаар сарын эцсээр Орос руу явжээ. Ардын намын төлөөлөгчид бүгд 1920 оны 8 дугаар сард Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. Данзан, Лосол, Чагдаржав нар 9-р сарын эхээр Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдсэн. Их Хүрээ руу Бодоо, Догсом нар буцаад иржээ.

Монгол Ардын  Намыг албан ёсоор байгуулж, 1921 оны 3 дугаар сарын 1-нд Дээд Шивээ хуралдаанаар Түр засгийн газрыг байгуулан намын даргаар Данзан, Түр  засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатар томилсон байна.

1921 оны 3 дугаар сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулааныг  хийн уг хотыг чөлөөлжээ. Их Хүрээнд ардын журамт цэрэг 1921 оны 7 дугаар сарын 6-нд орж ирсэн бөгөөд 11-нд Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглажээ.

Боловсрол тэр дундаа анхны сургууль (нийслэлийн ЕБ-ын нэгдүгээр сургууль) 1923 онд байгуулагдсан байдаг. Ардын сургууль хүрээгээ тэлэх явцад уламжлалт сургалт (гэрийн боловсрол, сүм хийдэд шавилах) хязгаарлагдаж эхэлжээ. Мөн дунд мэргэжилтэн бэлтгэх (техникум) Санхүү (1924 он)-гийн, Худалдаа (1924 онд хоршооны түр сургууль)-ны сургуулиуд байгуулагдсан байх юм. Харин МУИС 1942 онд үүд хаалгаа нээсэн байна. Ингэж л өнгөрсөн зуунд Монгол улс боловсролын иж бүрэн тогтолцоотой болсон байна.

Эрүүл мэндийн салбарын өнөөдрийн дүр төрхийн суурь ардын хувьсгалын анхны жилүүдэд тавигджээ.   Тухайлбал, 1921 оны 8-р дугаар сарын 25-нд иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлгийн  хороо байгуулах тухай Бүх Цэргийн Зөвлөлийн тогтоолд их жанжин Д.Сүхбаатар гарын үсэг зурснаар эрүүлийг хамгаалах, шинжлэх ухааны эмнэлгийн үүсэл хөгжлийн суурь тавигджээ. Улмаар “ардын эмнэлэг” нэртэйгээр 1925 оны 10 дугаар сарын 25-нд Европ эмнэлгийн 8, лам ёсны түвд эмнэлгийн 7, нийт 15 ортой эмнэлгийг 1 орос, 3 монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тулгын чулуу тавигдсан байх жишээтэй. Эндээс бусад эмнэлэг “улсын хоёр,гурав дугаар төв эмнэлэг  (УХТЭ,УГТЭ)” болон бусад нарийн мэргэжлийн эмнэлгүүд өрх тусгаарласан байх юм  билээ. Түүнээс гадна, аймаг сум эмнэлэгтэй болсон байдаг. Ингэж ардын эмнэлэг хүрээгээ тэлснээр уламжлал (судас, эм барих, хануур, төөнүүр)-т эмчилгээ хязгаарлагдсан байх юм. Угаасаа хүртээмж нь муу байсан эмчилгээ, үйлчилгээний төрөл шинэ ардын эмнэлэгт орон зайгаа тавьж өгсөн байдаг. Уламжлалт анагаах ухаан (эрүүл мэндийн салбар) эдүгээ 20 дугаар зуунд бий болсон эмнэлэг (орос)-тэй нэг төвшинд иргэдэд 1990 оноос эхлэн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх болсон байна.

Соёл урлагийн хувьд уламжлалт урлаг орчин үе (орос,европ)-ийн урлаг, соёлын үр нөлөөгөөр өндрийн урлаг, соёл өнгөрсөн 100 жилд бий болгожээ. 

Улсын Их хурал (УИХ), Улсын Бага хурал (УБХ)-ыг 1924 оны Үндсэн хуулиар байгуулсан. Уг бүтцийг 1949 он хүртэл хадгалжээ. Үндсэн хуулийг 1940, 1960 онуудад баталжээ. Энэ үед  төрийн тогтолцоо (социалист) нь Бүгд Найрамдах улсын  хэлбэрийг сонгон хөгжиж байсан билээ. Төр-намын тогтолцоо 1950-иад оны эх хүртэл үйлчилсэн гэж судлаачид үздэг. Харин нам-төрийн тогтолцоонд аажуухан  шилжжээ. Үндсэн хууль (1960 он)-д “БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэх хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг удирдлага болгосон Монгол Ардын Хувьсгалт нам мөн” гэж заасан. Ардын Их хурал (АИХ)-ын сонгууль (1960-1990 он) хооронд 9 удаа явагдаж, АИХ-ын чуулган 40 гаруй удаа чуулжээ.

Монголын тусгаар тогтнолыг 1946 он (Бүх нийтийн 1945 оны 10 Дугаар сарын 20 өдрийн санал хураалтыг үндэслэн)-д Бүгд Найрамдах Хятад Улс (БНХУ) нь хүлээн зөвшөөрчээ. Хятадын иргэний дайны дараа Мао тэргүүтэй коммунистууд засгийн эрхийг авахад БНМАУ нь БНХУ-тай байгуулсан дипломат харилцаагаа тасалж шинээр байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-тай 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.

БНМАУ-ын Үндсэн хуульд 1990 оны 5 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн эрхийг шинэчлэн, нам төрийн үүргийг зааглан, парламентын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх,  ардчиллыг бүх талаар хөгжүүлэх чиглэлийг баримталсан юм. БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хуулийг баталсан. Үндсэн хууль ёсоор  Монгол улс  парламентийн Бүгд Найрамдах Улс болсон юм.

БНМАУ-д 1941-1990 оны хоорондох 50 жилд эдийн засгийн өсөлт өмнөх үеийг бодоход өндөр хурдацтай болж, зөвхөн 1940-1960 онд нийгмийн нийт бүтээгдэхүүн 3.7 дахин, үйлдвэрлэсэн үндэсний орлого 3.8 дахин, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 33.7 дахин өссөн. Аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин нэмэгдэж байгаа нь социализм байгуулах үндсэн нөхцөл гэж үзэж байсан. Иймд 1940 онд аж үйлдвэр үндэсний орлогын 10 хувийг үйлдвэрлэж байсан бол 1960 онд 30 гаруй хувь болж БНМАУ Хөдөө аж ахуй (ХАА), аж үйлдвэрийн орон боллоо гэсэн дүгнэлт хийж байсан байх юм.

Монголд нэгдэлжих хөдөлгөөнийг улс даяар 1959 оны 8 дугаар сард зохион байгуулалттай явуулжж дууссан аж. Хөдөө аж ахуйн нэгдэл (ХААН)-ийн улс орны хөгжилд оруулсан эерэг үүрэг оролцоо бий. Нэгдлийн гишүүдэд малыг 1992 онд хувьчилсан байдаг. Харин мал нийгэмчилж дууссанаас, хувьчлах хүртэл 30 гаруй жил сумын захиргаа, нам, эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагуудын бүх зардлыг нэгдэл хариуцдаг байжээ. Нэгдэл нь хоршоо нэртэй боловч өмчийн харилцаа, үйлдвэрлэлийг зохион байгуулах хэлбэр, удирдлага, хөлс төлөлт зэргээрээ улсын байгууллагатай адил болсон байжээ. Ийнхүү хувийн аж ахуйг тэгшитгэн нийгмийн өмч болгосон явдал нь итгэл зүтгэл, өөдрөг үзэл, гутранги байдал, дарамт шахалт, ухуулга ятгалга, сайн дурын хүсэл сонирхол, захиргаадалт тулгалт харилцан сүлжилдсэн нийгэм эдийн засаг, улс төр, сэтгэл зүйн нарийн төвөгтэй нөхцөлд явагджээ. Уламжлалт  мал маллагааг (нүүдлийн мал аж ахуйг) шинэчлэх гэсэн оролдлогуудын нэг байжээ. Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг өмчийн харилцаа (нийгэмчлэх) нэгээс нөгөөд шилжих (хувьчлах) үе шатыг даван туулсан байх жишээтэй. Гэхдээ малыг төрөлжүүлэх гэсэн эрсдэл (гамшигт үзэгдэл ган, зуд)-ийг бууруулж малыг хашаажуулах, бэлчээрийг усжуулах гээд олон эерэг үйлдэл тухайн үед олныг  хийсэн байна.

Атрын анхны аяныг явуулах тогтоолыг 1959 оны 3 дугаар сард МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас гаргаж байжээ.  Монгол  улсад  дээрх шийдвэр гарахаас өмнө 21 сангийн аж ахуй (САА) үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. Тариан талбайг өргөжүүлэх   зорилготой дээрх үйлдэл нь эдүгээ атар газар эзэмших анхны алхам мэт ойлголт төрүүлэх болжээ. Энэхүү шийдвэрийн үр дүнд тухайн үед   Дархан, Зэлтэр (Сэлэнгэ), Хэрлэн (Хэнтий), Эг-Үүр (Хөвсгөл) дөрвөн шинэ САА байгуулжээ. Шинэ САА-нуудад атар газар эзэмших  илгээлтийн эзэн залууст хөдөө аж ахуйн машин, механизмын болон газар тариалангийн  мэргэжил олгох 80 мэргэжилтэнг Зөвлөлт холбоот улс (ОХУ)-аас тухайн үед урьж байсан байна. Уригдсан мэргэжилтнүүд шинэ байгуулагдсан дөрвөн САА-д 20, 20-иороо хуваарилагдан  илгээлтийн эзэн залууст техникийн мэдлэг, мэргэжил олгох, газар тариалангийн дадлага туршлагатай болгох ажлыг гардан хэрэгжүүлжээ. Атар газрыг эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх, эдийн засгийн хөгжлийг хурдасгах шаардлагын дагуу эдүгээ Монгол улс атрын хэд хэдэн удаагийн аян өрнүүлжээ.

Улс орон даяар эхэлсэн соёлын довтолгооныг 1959 оноос аймаг, хотын намын хороо (МАН)-д удирдсан. Харин үйл ажиллагааг газар дээр нь зохион байгуулж, тэргүүлэн гүйцэтгэгчид нь эмэгтэйчүүдийн байгууллага, МХЗЭ болон  бүх сонин хэвлэлүүд, сум, нэгдэл, бригад, үйлдвэрийн гахзар шат бүрт соёлын довтолгооны ажлыг хариуцсан комисс ажиллаж байжээ.

Соёлын довтолгооныг 1959-1963 оныг дуустал хоёр шаттай өрнүүлжээ. Гэхдээ  1961-1963 онд “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн  харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”, ”Эрүүл энх аж төрөхийн төлөө” гэсэн гурван төрлийн  уриан дор олон талт үйл ажиллагаа болгон өрнүүлсэн байна. Энэ кампанит ажлыг ухуулан сэхээрүүлэх, заримдаа захиргаадах аргыг хослуулан өрнүүлснээр айл, ард иргэддээ олон  шинэ зүйлийг хэвшүүлж, соёл ахуйн хүрээнд эргэлт гаргасан гэж тэмдэглэн үлдээжээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-д 1961 онд   гишүүнээр элсэж, олон улсад Монгол улсын тусгаар тогтнол улам бүр баталгаажиж байжээ. Ийм учраас  Ардын хувьсгалын 100 жилийг Монгол улсын хөгжлийн 100 жил гэж хэлээд байна.

МОНЦАМЭ

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419