АН хагарч, доройтлоо гээд Монголд ардчилал мөхөж сөнөхгүй

АН хагарч, доройтлоо гээд Монголд ардчилал мөхөж сөнөхгүй

Ардчилал бол ард түмний өөрийнх нь төрөлх шинж...

Ардуудын санаа, зоригийг хэрэгжүүлдэг нийгэм, өөрөөр хэлбэл ардын ардчилал, иргэний нийгэм, ардчилсан бие хүн, чөлөөт иргэний талаарх үзэл, ойлголт бол 1980-1990 оны Монголчуудын хувьд шинэ, гайхмаар зүйл биш байв. Нэн эртнээс эхлээд л “Дээрээ эзэн байхгүй, дэргэдээ албат байхгүй” чөлөөт иргэний тухай үлгэр, домог, мөн “Үхэл үгүй мөнхөөрөө байдаг, үргэлж хорин таван настайгаа байдаг ариун бумбын орон”, “Цувж яваа барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй”, “Эвлэвэл бүтдэг, эвдэрвэл гутдаг”, “Бүгдээрээ хэлэлцвээс буруугүй, бүлээн усаар угааваас хиргүй” гэхчилэн ярьж, сургамж авч ирсэн ард түмэн шүү дээ, бид чинь! Чухам ийм дээрээс 1911 оны, мөн 1921 оны хувьсгалуудад хөдлөх гол хүчин нь жирийн ардууд байжээ. Энэ хөдөлгөөнийг зохион байгуулж удирдсан улстөрийн хүчинг Ардын Нам, Ардын Хувьсгалт Нам хэмээн нэрлэсэн нь ч ийм учир шалтгаантай. 1989, 1990 оны жагсаал, цуглаануудад ард түмэн ер оролцоогүй бол, бүр эсрэг нь байсан бол МАХН-ын Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох байсан уу? Хуучин төр засаг буух, тарах байсан уу? Үгүй шүү дээ. 

Өнөөдөр гэхэд л АН хагарч, доройтож, нэр хүндгүй болж, лидер гэгдэгчид нь эрүүгийн гэмт хэрэгтнүүд болчихлоо гээд Монголын нийгэмд ардчилал мөхөж сөнөхгүй. Ардчилсан үзэл санаа аль хэдийнээ монголчуудын оюун санааны амьдралын дээд үнэт зүйл болчихжээ.

Хүн амын дийлэнх олонхи нь, ялангуяа залуус ардчилсан бие хүмүүс болон төлөвшчихжээ. Эрхтэн дархтангуудад биш харин эвсэж, зөвшилцөж баталсан хуулиудад л ард түмэн захирагдана гэдгээ хот, хөдөөгүй л мэдэгдсээр, тунхагласаар байх болчихлоо. Товчилж хэлэх аваас Монголын нийгэмд ардчилал ноёрхох байр суурьтай болж чаджээ. Ардчилал хаа сайгүй л төлөвшиж, бэхжиж, хөгжиж, нийгмийн оюун санааг удирдаж, чиглүүлж байна. Монголын нийгэмд дарангуйлалд хоргодох зай байхгүй болсон. Дарангуйлал үеэ өнгөрөөжээ. Улстөрийн 35 намын программ, дүрэм, үйл ажиллагаа, уриа лозунг бүгд л “Жинхэнэ ардчиллын төлөө” байх болжээ. Ардчиллыг хүсдэггүй, дэмждэггүй зарим нэгэн хүн, хүчин ч гэсэн “Ардчиллын баг”-ны цаана нуугдахаас өөр аргагүй болчихжээ. Ардчилсан үзэл санаа, үнэт зүйл Монголын нийгэмд “Зуны эхэн сарын өнгө, үнэр, амтыг, бас нар ба бороог авч ирлээ” гэж батлан хэлж болох байна. Нийгмийн дулаарал цааш цаашдаа улиралгүйгээр үргэлжлэх нь маргаангүй боллоо. Дүр эсгэсэн биш, ардчиллын далбаан дор хувалз, бясаа болж хөлжихийг хүссэн биш, харин ардчилсан эрх чөлөөг эдэлж, амар амгалан аж төрөхийг хүссэн залуус “Нэр ба үзэл санаандаа яг таг нийцсэн Ардчилсан намыг” буй болгох байх л даа. Энэ бол зөвхөн цаг хугацааны асуудал юм. Шинээр төрөх, төлөвших Ардчилсан Нам мандтугай. 

Ардчилсан, иргэний ардчилал, ардын засаглал, бүгд найрамдах засаглал (Улс), интернационализм, НҮБ (Дэлхий дахины төр) гэх мэт ойлголтууд нь бүгд төрөл садан юм. Гол утга санаа нь нийтийн санаа, зоригийн засаглал (Хуулийн засаглал) гэсэн үг. Хар аяндаа үүсэж төлөвшсөн зүйл, хаа ч байдаг ердийн зүйл, амьдралаас өөрөө төрж бүтсэн зүйл л аливаа нийгмийн яс, булчин болж иржээ. Жишээ нь амины өмч, хувийн өмч, таваарын үйлдвэрлэл, таваар мөнгөний харилцаа, чөлөөт зах зээл (товчоор хэлбэл чөлөөт үйлдвэрлэл, солилцоо хэрэглээ). Иймийн учир төр засаг тэр бүхнийг дэмжих, хамгаалах, бүр дэлхийн хэмжээ, түвшинд дэмжих, хамгаалах үүрэгтэй. Энэ шүтэлцээ, барилдлагад дөрөөлж консерватизм оршил, оролцоогоо бататгаж, өргөтгөж иржээ. Элдэв зүсмийн нугалаа, гуйвуулга, хэтрүүлэг, явцуурал, төөрөгдөл, хийрхэл мэтээс хүмүүсийн амьдралын үндсэн суурь, юмс үзэгдлийг хамгаалж байх аваас уламжлалт нийгмүүд маань хэвийн байдлаар төгөлдөржиж, хөгжиж, урагшилж байдаг ажээ. Элдэв зүсмийн гаж үзэгдлүүд, улстөрийн үзэл суртлын хийрхэл, өш хонзон, дайнч хэнээрхэл, ялгаварлан гадуурхалт мэт нь уг эздээ ч хөнөөж, жирийн олон түмнийг ч хөнөөж байсан жишээ түүхэнд олон бий. Тэдгээрийн заримд нь Монголчууд бид ч өртөж хэдэн зуугаараа, бүр хэдэн мянгаараа хэлмэгдэж, хөнөөгдөж байсан билээ.  Улс үндэстнүүдийн сэтгэл зүй, ухамсарт үүссэн “олон олон буглаа, хорт хавдар” нь яг хэрэг дээрээ бол бүр нийт хүн төрөлхтний эсрэг хандсан шинж, үр дагаврыг үүсгэх маш хоруу чанар, байдалтай байжээ. Иймд улстөр, үзэл сурталд гардаг элдэв измүүдэд, шинэ загвар, туршилтуудад нэн хянамгай хандах хэрэгтэй юм. 

Олон олон изм (расизм, геонизм, нацизм, терроризм гэх мэт) нь эцсийн дүндээ тайван оршлыг эвдэлж, олон сая хүнийг хөнөөж, дэвшил, хөгжлийг ухрааж байлаа. Олон олон оронд улстөрийн нийгэм нь иргэний нийгмийнхээ төрхийг угааж эрхшээлдээ аваад буруу замаар хөтөлж, бусдын эсрэг турхирч, гай хөнөөл тарьж, том том дайныг эхлүүлж байв. Эцэс сүүлдээ тийм хэнээрхэл, туйлшрал, явцуурал нь тараа таниулаад түүхийн хог дээр хаягдсаар иржээ. Ард олны ардчилсан хөдөлгөөн, тэмцлийг ашиглаж төр засгийн удирдлагад гараад авлига авч, луйвар хийж, нийгмийн баялагт хачиг адил шигдэж, хувалз болсон нам, хүчин, хүмүүс бол ардчиллын дайсан юм. Өнөө гэхэд л Монгол дахь ардчилал нь Ардчилсан нам, түүний лидерүүдэд биш харин зүй бус, хууль бус үйлдлүүдийг эсэргүүцэн цуглаж, жагсаж байгаа ард олны ухамсар, сэтгэлгээнд оршиж, хөгжиж байна. “Хүн бүр чадлынхаа хэрээр хийж, хийснийхээ хэрээр хэрэглэдэг”, мөн “Хүн бүр чадлынхаа хэрээр хийж, хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэдэг” социалист, коммунист зарчмыг чөлөөт зах зээл, чөлөөт үйлдвэрлэгчдийн нийгэмд ч хэрэгжүүлж болдгийг зарим өндөр хөгжилтэй орон, нийгэм үзүүлж, үлгэрлэх болов. Норвеги, Дани, Голланд, Швед, Швейцарь зэрэг орны амьдрал, практикт ийм үзэгдэл ажиглагдаж байна. Ардчилсан үзэл санаа, зорилго, тэдгээрийн хэрэгжилт бол хүний нийгмийн төрмөл уг шинж юм. Ард нийтийн санаа зоригийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бол аливаа төр засгийн үндсэн үүрэг юм. 1990-2021 оны хоорондох Монгол орны нийгмийн амьдралын туршлага, гашуун сургамж бол “Ардчиллын алтан хараацайнууд” гэж өөрсдийгөө нэрлэсэн зальхай залууст ямар ч хяналт, шалгалтгүйгээр итгэж баялгаа, боломжоо, цаг хугацаагаа дээрэмдүүлэн алдаж, хохирсон баримт, эмгэнэл юм. Гэвч ардчилсан үзэл санаа, шударга ёсыг эрхэмлэх зан суртахуун, хууль дээдлэх, сахих хүмүүжил, эрмэлзэл, энэ бүхний төлөө тэмцэх ухамсар, зоригоор нь жирийн хүмүүс, хот хөдөөгийн хүн ам, залуус цэнэглэгдэн, улам бүр идэвхижиж байгаа нь том ололт, амжилт мөн болно.

Монгол дахь ардчилал бол Ардчилсан нам биш, харин ардчилсан үзэл, ухамсар бүхий жирийн иргэд, ард түмэн юм. Ингэхлээр Монголд ардчилал оршин, хөгжин, дэвшиж байна. Ардчилсан намын тухайд бол энэ нам хэд ч бутарч, тарж, хэд ч байгуулагдаж болно. Энэ бол уг намын өөрийнх нь дотоод асуудал. Чанар, төлөвшлийн асуудал. 

Ардчилсан эрх, эрх чөлөөг эдлэх, хуулийн шаардлагыг биелүүлж амьдрахад хувь хүн зохих үнэн мэдээллээр хангагдсан, бас зохих түвшний боловсролтой байх ёстой. Хувь хүний эдлэх ёстой төрөлх эрх, дээр нь тухайн орны хуулиудын дагуу эдлэх боломжтой эрхүүдийг мэддэг байх учиртай. Өөрийн эрх, эрх чөлөө нь бусад иргэдийн эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдгийг ойлгож, бусдад саад болохгүй байх, бусдад хор хүргэхгүй амьдрах ёстой. Ойрын өдрүүдэд ковид19-ийн халдвар авсан хүмүүсийн дунд 25-49 насныхны тоо бараг хоног бүрд 1400 орчим байв. Энэ насныхан халдвар их авч, бас их тарааж байна гэсэн үг. Гэтэл тэдний олонхи нь вакцин хийлгээгүй ажээ.  “Халдвар авна, халдварыг гэргий (магадгүй жирэмсэн), нялх хүүхдүүд, эцэг эх, өвөө эмээ нартаа тараана” гэж тэд яагаад айхгүй, бодохгүй байна вэ? Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, өвөө эмээ нарын өвчин, үхлийн шалтгаан болж байгаагаа энэ насныхан (25-49) ойлгомоор доо?! Зарим хүний дүгнэж байгаагаар бол энэ насныхан фейсбүүкийн уншигчид, утсаа маажигсад, тэндээс эндүү ташаа мэдээ авагсад ажээ. Гэтэл яг л үнэн зөв, мэдээллийг төр засгаас өгсөөр байгаа шүү дээ? Дэлхий даяараа л вакцин хийлгэж байгаа.

Өөр нэг жишээ. Иргэд машин жолоодох эрхтэй. Гэхдээ хотын дүрмийг чанд биелүүлэх үүрэгтэй. Дүрэм зөрчсөн бол торгох, зэмлэх ёстой. Дүрэм зөрчигчдийг өршөөж байгаа нь “Ноцтой осол хийтлээ дүрэм зөрчөөд, урсгал сөрөөд давхиад бай” гэж турхирахтай агаар нэг юм. Зэмлэл, торгуулийг ядаж 50 хувь эдлүүлэх юмсан. Зөрчигчид сургамж аваг! Энэчлэн бодох, тооцох, биелүүлэх, хэрэгжүүлэх зүйл их байна аа, залуусаа! “Ардчиллын алтан хараацай” нарт, мөн бусад овсгоотонгуудад анхааруулахад “Ард түмэн минь цуглаан хий, жагсацгаа, санал бодлоо чөлөөтэй илэрхийлцгээ, хэвлэн нийтлэх эрхээ эдэлцгээ!” гэж аман дээрээ уриалаад, ар хударгаар нь ард түмний хөрөнгө баялгийг элдэв арга, заль мэхээр луйвардан авч хүн амынхаа 30 гаруй хувийг ядууруулж, мөн 30 гаруй хувийг нь зээлийн өндөр хүүгээр мөлжихөө болих, зогсоох цаг ирчихээд байна шүү. Үүнийг эс тооцвоос хэн, хэрхэн хохирохыг өөрсөд дээрээ тусгаж бодоорой. Муу, сайн бүх юм хэмжээтэй, өөрийн гэсэн настай, аюулгүйн түвшинтэй байдаг юм. 1998-2021 оны хооронд Монгол дахь ардчилал зөвхөн, ганцхүү монголын ард түмний ухамсар, оюун санаанд л тархаж, бэхжиж, хөгжжээ. Ардчилсан намын дотоод амьдрал, удирдах бүлэглэл, олон фракцид нь ардчилал биш харин авилга, шунал, луйвар л хөгжжээ. Иймийн учир “Ардчиллын алтан хараацай” хэмээгсэд өнөөдөр Монгол дахь ардчилалд булшны нүх ухацгааж байна. Гэхдээ “Ардуудын ардчилал” тэр нүхэнд унах биш, “Алтан хараацайнууд” өөрсдөө тэр нүхэнд унах болно. Ард түмэн тэр нүхэнд атга шороо ч хийхгүй, бас хөшөө чулуу ч тавихгүй л болов уу...

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419