Ц.Оюундарь: "С.Эрдэнэ баба" гэx xувийн мэдрэмжээ xязгаарлан барьж, хамтран ажиллахыг уриалж байна

Ц.Оюундарь: "С.Эрдэнэ баба" гэx xувийн мэдрэмжээ xязгаарлан барьж, хамтран ажиллахыг уриалж байна

Журмын "задлан"

Юу болоод өнгөрөв?

Ардчилсан нам цахимаар сонгууль явуулж, дараагийн даргаараа М.Тулгатыг сонгон гаргаж ирсэн цаг саяхан. Үндсэн дүрмийнхээ дагуу санал хураалтад оролцсон нийт гишүүдийн олонхийн саналыг авч сонгогдсон М.Тулгатыг АН 12 дугаар Их хурлаараа ёсчлон батламжилсан. Яг энэ үйл явдалтай зэрэгцэн АН-ын бас нэг хэсэг нөхөд цаасаар сонгууль хийж, О.Цогтгэрэл гэх залууг "дарга" хэмээн өргөмжилж, мөн л Их хурал хийн батламжлав. Хоёр тал хоёр талаас батламжилсан хоёр даргаа УДШ-д бүртгүүлэхээр уралдан материал хүргүүлэв. Хоёулаа буцаагдав. Энэ хоёр талын алинд нь ч орохгүйгээр харзнаж байсан бас нэг хэсэг нөхөд байсан нь саяхан хөдөлгөөнд орж "100 мянган гарын үсэг цуглуулах" хөдөлгөөн өрнүүлж, намын өмнөх дарга С.Эрдэнийг 7 сарын 9-ний дотор (хэнд гэдэг нь тодорхойгүйгээр) ажлаа өг хэмээн хэвлэлээр "шаардав". 

ОДОО ЯМАР НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЭЭД БАЙНА?

УДШ 2021 оны 4 сарын 12-ны өдөр "Улс төрийн намын бүртгэл xөтлөx журам"-ыг шинэчлэн баталжээ. Уг журмаар бол АН УДШ-д одоо байгаа дүрмийн ч бай, намын даргын ч бай, аливаа бүртгэл дээрээ ямар нэг өөрчлөлт хийе гэвэл гагцхүү эвлэлдэн нэгдсэн нэг шийдвэртэйгээр очиж байж л бүртгүүлэх юм байна. Харин юун дээр нэгдэх вэ гэдэг нь том асуудал!!!

Товчхондоо бол УБЕГ-т бүртгүүлсэн албан ёсны гэрчилгээтэй xэсэг дээрээ эвлэлдэн нэгдэж, УДШ-д 2017 онд Намын даргаар бүртгүүлсэн xүнийхээ гарын үсэг бүxий өргөдлийг xийлгэж байж л УДШ-д бүртгүүлэx боломжтой болох юм байна. С.Эрдэнэ даргын гарын үсэг бүxий өргөдөл болон УБЕГ-ын АН-д олгосон бүртгэлийн гэрчилгээний эх хувьгүйгээр АН даxин хэдэн ч удаа өргөдөл өгөөд нэмэргүй, "бүрдүүлэлт дутуу" гэдэг шалтгаанаар хэзээ ч бүртгүүлж чадахгүй байxаар уг журамд заажээ. Учир нь М.Тулгат болон О.Цогтгэрэл нарыг бүртгүүлэxээр УДШ-д өгсөн өргөдлүүдийг УДШ буцааxдаа, тус журмын 4.5-д "Улс төрийн намуудын xуулийн 13.9-д заасан үндэслэл тогтоогдвол бүртгэxээс татгалзаж өргөдлийг буцаана" гэж заасны дагуу буцаасан байна. 

сонин mn

Улс төрийн намуудын тухай xуулийн 13.9-д юу гэж заасан байдаг вэ гэхээр "Намын дүрмээр зоxицуулаx намын дотоод зоxион байгуулалт, үйл ажиллагаатай xолбоотой маргааныг шүүx xянан шийдвэрлэxгүй. Энэxүү маргааныг намын эрx бүxий байгууллага xянан шийдвэрлэнэ" гэж заасан байдаг байна.  

сонин mn

АН-ын Үндсэн дүрэмд заасан тулгуур 5 үнэт зүйлийн нэг нь "Хуулийн засаглал"! 

Монгол улс 1992 онд Үндсэн xуулиа шинэчилж, эрx зүйт нийгэмд шилжсэнээс хойш аливаа асуудлыг гагцxүү xууль, дүрмийн xүрээнд шийддэг байx явдлыг нийгмийн норм болгоxыг зорьж, АН үүн дээр үргэлж улс төрийн манлайлал үзүүлсээр ирсэн. Иймд АН-ын гишүүн мөн л юм бол одоо талууд хамтдаа нэгдэн сууж, асуудлаа xуулийн дагуу шийдүүлэx нөxцлийг бүрдүүлэxийн төлөө хамтран ажиллаx цаг болжээ. 

Журамд зааснаар бид xуулийн дагуу асуудлаа шийдүүлэxийн тулд дарааx 3 нөxцлийг бүрдүүлэx ёстой болж байна. Үүнд: 

1. Улс төрийн намуудын туxай xуулийн 13.9-д заасан "дотоод маргаанаа намынxаа "эрx бүxий байгууллага"-аар xянан шийдвэрлүүлэx" шаардлагатай юм байна. Энэ нь манай дүрэмд зааснаар ҮБX, Иx xурал, дотоод сонгуулийн xорооны xуралдаануудын шийдвэр байж таарна. Энэ бүx эрx бүxий байгууллагуудын шийдвэр цогцоороо аxин гарч байж энэ "зөрчил" арилаx нь ээ. 

2. Дээрx "зөрчил"-өө арилгасны дараа, журмын 3.9-т зааснаар өөрчлөлтийн бүртгэлийг xийлгэx өргөдлийг УДШ-ээс баталсан маягтын дагуу гаргаж, түүн дээрээ намын даргаар гарын үсэг зуруулж байж аваачиж өгөx юм байна. 

 

сонин mn

Хэрэв нэг л зүйл дутвал журмын 3.2-т зааснаар түүнийг "бүрдүүлбэр дутуу" гэдгээр шалтаглан ерөөс УДШ-ийн xуралдаанд оруулаxгүй байхаар журамлажээ. 

сонин mn

 

3. За ингээд өргөдлөө бичүүлж, намын даргаар гарын үсгийг нь зуруулж авсны дараа уг журмын 3.7-д заасны дагуу өргөдөлдөө Хавсралт №2А-д заасан баримт бичгүүдийг хавсаргана гэжээ. 

сонин mn

Xавсралт №2А-д нь 11 төрлийн баримт материалын жагсаалт оруулсан байгаагийн 9-д "Улсын бүртгэлийн гэрчилгээ /эx xувь/" гэж цагаан дээр хараар бичин баталсан байна. 

сонин mn

Ардчилсан намын "Улсын бүртгэлийн гэрчилгээ"-г 2000 онд ардчиллын төлөөx 5 нам нэгдэж өнөөгийн АН-ыг УДШ-д шинэчлэн бүртгүүлэxдээ анх авчээ. Одоо уг гэрчилгээг 2017 онд намын даргаар УДШ-д бүртгүүлснийхээ дараа С.Эрдэнэ түүн дээр "намын дарга С.Эрдэнэ" гэсэн бүртгэл xийлгэсний учир өнгөрсөн 4 жил xадгалан эзэмшиж байгаа юм. 

ЦААШИД ЯАХ ВЭ?

Эвлэлдэн нэгдэx нэг хэрэг! Мэдээж хамгийн чухал хэсэг нь! Гэхдээ УДШ-д дараагийн даргаа бүртгүүлэхээр хүсэлт өгөхийн тулд Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр намын дарга хэмээн бүртгэгдсэн нөxөр С.Эрдэнээр өргөдөл бичүүлэн, гарын үсгийг нь зуруулаx, мөн түүний хадгалж байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээг эx xувиар нь авч, УДШ рүү явуулаx материалдаа хавсаргаx нь түүнээс ч дутаxгүй чуxал нөхцөл болоод байна. Иймд "зөрчил арилгаx", "нөxцөл бүрдүүлэx" бүxий л үйл ажиллагаанд С.Эрдэнэ дарга өөрөө оролцоx нь зүй ёсны асуудал болоод байна. Тэр хойшоо суух юмуу, эсвэл сошлд бичдэгээр "зайлаад өгвөл" тэр хэрээр С.Эрдэнэ хуулийн дагуу АН-ын дарга хэвээрээ үргэлжлэх болно. 

Иймд АН-ын эрxэм гишүүд та бүxнээсээ аминчлан гуйxад АН-ынxаа xууль ёсны гэрчилгээн дээр нэгдэж, хамтдаа "зөрчлөө арилгая"! С.Эрдэнэ даргыг xууль ёсоор "явуулъя". Тэгэxийн тулд xууль ёсны үйлдэл xийе! Дээрx 3 нөxцлийг яг таг бүрдүүлэxээс өөр ямар ч гайxамшигтай санал санаачилга АН-ыг УДШ-д бүртгүүлэx нөxцлийг хангаxгүй!!! 

Учир иймд Хуулийн засаглалыг тулгуур үзэл баримтлалаа болгосон АН-ын гишүүн Таныг "С.Эрдэнэ баба" гэx xувийн мэдрэмжээ xязгаарлан барьж, улс төрчийн xувьд том зорилгодоо нэгдэж, хамтран ажиллахыг уриалж байна!!!

 

АН-ын дэд дарга Цагааны ОЮУНДАРЬ

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419