"Цар тахлын эсрэг зарцуулах ёстой 8.5 их наяд төгрөгийг МАН сонгуульд зарцуулсан" гэв
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар мэдээлэл хийж байна.
Тэд АН-ын гишүүдээс гарын үсэг цуглуулсан талаар болон, цар тахлын эсрэг зарцуулсан 8.5 их наяд төгрөгийн зарцуулалтын талаар мэдээлэл өглөө.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж: Цар тахлын нэрээр маш том эрх мэдлийг авсан. Өнгөрсөн жил 4.8 их наяд төгрөгийн зардлыг гаргасан. ЭМЯ-ны төсвийг мөн зарцуулсан. Мөн 3.7 их наяд төгрөгийг төсвийн тодотголоор батлах гэж байна. Нийтдээ 8.5 их наяд төгрөгийн хөтөлбөрийг цар тахлын эсрэг арга хэмжээ авсан ч халдварыг дотооддоо алдсан.
Энэ мөнгө хүмүүсийн эрүүл мэндэд хангалттай зарцуулагдсангүй. Энэ хөрөнгө, мөнгийг 2020 оны их хурлын сонгуульд хэт олонх болохын тулд, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн халамж, ямааны нэр зэрэг нэрээр ард түмэнд тараасан. Энэ үйлдэл нь цар тахлыг даамжрахад нөлөөлсөн.
Олон хүн халдварын улмаас нас барсанд гүнээ эмгэнэл илэрхийлье.
100 мянган гарын үсэг цуглуулах аян өрнөж байна. Хөл хорионы улмаас энэ ажил сайн ахихгүй байгаа ч өнөөдрийн байдлаар 30 нэгжээс гишүүдийн гарын үсэг цуглуулж байна. 30 нэгжээс 21 мянган гарын үсэг ирсэн.