Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлын тоо 2,520-оор нэмэгдэж, найман хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хүргэлээ.
Сүүлийн 24 цагт 9,000 орчим хүнээс шинжилгээ авахад 2,520 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр нийт батлагсдсан тохиолдлын тоо 125,260 болж нэмэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг задалж үзвэл 2,519 нь дотоодынх, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгджээ.
- Улаанбаатарт 1,302,
- Орон нутагт 1,217 тохиолдол бүртгэгдсэн байна.
Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын улмаас найман хүн нас барж, нийт нас баралт 617 болсон байна.