БШУ-ын сайд Л.Энх-Амгалан: МҮИС гэдэг нэрийг төр заавал буцааж авах ёстой
Өнгөрч буй долоо хоногт хуралдсан чуулганы үеэр МҮИС-ийн нэрийг буцааж авах талаарх маргаан өрнөсөн. УИХ-ын гишүүн Н.Учрал нэгэнт оюуны өмчөөр авчихсан нэрийг төр буцаагаад авахаар тэр сургуулийг төгссөн хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх талаар хэлж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай бага зэрэг зөрчилдсөн юм.
Өнөөдөр БШУ-ын сайд Л.Энх-Амгалан албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "МҮИС гэдэг нэрээ төр заавал буцааж авах ёстой!!!" гэжээ.