МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д тоглосон Монголын анхны тамирчин болох зорилготой өдгөө АНУ-д сурч, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр буюу долдугаар сарын 3-нд Ш.Энхийн-Одын "Midwest" баг Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийн "Strive For Greatness" багтай тоглож, 99-97 гэсэн харьцаатай ялалт байгуулжээ.
Энэхүү тоглолт Леброн Жэймсийн сурч байсан Акрон хотын Сент-Винсет-Сент-Мэри ахлах сургуулийн заланд зохион байгуулагдаж, домогт Леброн Жэймс өөрийн биеэр ирж, хүүгээ дэмжжээ. NBA-ийн гурван удаагийн аварга Дэнни Гриний зохион байгуулж буй “The Battle: Summer Showcase” хэмээх тэмцээний хүрээнд дээрх хоёр баг тоглож, Ш.Энхийн-Од баг ялалт байгууллаа.
"247Sports" сайтын гаргасан чансаагаар Бронни Жэймс 2023 оны NBA-ийн драфтын ангийг 28-д жагсчээ.