“Silk way-2021” дэлхийн цомын цуврал уралдаан ОХУ ын Омск хотоос ирэх долоодугаар сарын 1-нд эхэлж Горнын алтай нурууны үзэсгэлэнт байгаль Баян-Өлгий аймгаар хил дамнан 5400 км замыг туулах нь ээ.
Ийнхүү Монгол Улсын нийслэл Сүхбаатарын талбайд хаалтаа хийхээр төлөвлөж байгаа аж. Манай улсын хувьд анх удаа эмэгтэй баг бүрдүүлэн оролцохоор бэлтгэл ажилдаа оржээ.
Ун уралдаан дөрвөн цувралтай бөгөөд тэдгээрээс хамгийн нэр хүнд, чансаатай нь “Silk Way Rally” юм.
2009 оноос хойш зохион байгуулж буй тус уралдааныг 2019 онд БНХАУ, Монгол, ОХУ-ын нутгаар дайруулан хийсэн байдаг. Тухайн үед долоодугаар сарын 6-16-нд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болгон угтсан агаад эмэгтэй уралдаанч Б.Бат-Ундрал мөнгөн медаль хүртсэн билээ.
“Silk Way Rally” уралдаан Монголын нутгаар дайран өнгөрдөг нь маш том давуу болдог. Учир нь эх орныхоо уур амьгал, газар нутгийг сайн мэднэ. Монголын тамирчид энэ уралдаанаар дамжуулан улсаа дэлхийд сурталчилж ч чаддаг. Уралдааныг найман нисдэг тэрэг даган, дэлхийн 30 гаруй телевиз дамжуулсан” хэмээн тус спортын хамт олон хэлж байна.