Охин тосгоноос явсан ч тосгон охиноос явсангүй гэж нэг үг байдаг даа...

Охин тосгоноос явсан ч тосгон охиноос явсангүй гэж нэг үг байдаг даа...

Охин тосгоноос явсан ч тосгон охиноос явсангүй гэж нэг үг байдаг даа... Тэрэнтэй яг ижил бид суурин соёлтой болоод нилээдгүй хугацаа өнгөрч байгаа боловч одоо болтол аливаа мэдээллийг нэг нэгнээсээ сургаар, хов живээр, ам дамжуулан авдаг хэвээрээ.

Тэгдэг гэнээ, тийм юм шиг байна билээ, тэгсэн гэнэ, сураг сонсоод хэлье, чих тавьж байгаарай гэх мэт үгсийг байнга хэрэглэдэг. Дам сонсож авсан мэдээллээ ямар ч шүүлтүүргүй хүлээж авна бас тэрэндээ итгэнэ. Баримт нотолгоотой, баталгаатай эх сурвалжтай мэдээллийг харах сонирхолгүй ч юм шиг.

За тэгээд харах гэхээр хувь, хувьсгалын албан байгууллагууд нь чухал мэдээллээ нийтэд ил болгочихдоггүй сонин. Заавал биеэр очиж уулзаж, учирч, ууртай эгч нарыг царайчлан, загнуулан барин асуух шаардлагатай. Хаа таарсан газар нэг тийм ойлгомжгүй байдал, яах учраа олохгүй байгаа хүмүүстэй Монгол улс мину.

Бас ажиглаад байхад Монголчуудыг дотор нь 2 хувааж болно.

1. Зарах гэж оруулсан барааныхаа үнэ ханшийг хэлдэггүй, заавал утсаар ярих, хувийн чатаар асуулгаж зардал чирэгдэл болгодог ойлгомжгүй нууцлагдмал монголчууд

2. Зарах гэж буй зүйлийнхээ үнийг цагаан дээр хараар биччихээд байхад л дор нь ахин дахин үнэ хэд вэ гэж асууцгаадаг хэдэн өгүүлбэрээс цааш юм уншиж нүдээ чилээх огтын сонирхолгүй болсон монголчууд.

Ерөөс орчин үед бид их юм унших сонирхолгүй, цаг завгүй ч юм шиг болсон учраас бүгд влог, подкаст хэмээгч сонсож болдог зүйлс рүү хошуурцгаах болсон. Мэдээж уншихгүй байгаа учраас тэр хэрээрээ алдаатай бичдэг хүмүүс олширсон.

Монголчууд бид 21-р зуунд харилцаа холбоо хөгжөөд гэрээсээ гаралгүй ихэнхи асуудлыг шийддэг болчихсон цаг үед амьдарч байж, бусдын цаг хугацааг хэмнэж болох хэрэгтэй мэдээллүүдийг өөрсдөө одоо болтол интернет орчинд нийтлэж сураагүй л ард түмэн юм байна.

Панда өчигдөр бас өнөөдөр УБ-д шинэ баригдах орон сууцны захиалгын үнэ ханш сонирхон судлахаар оройжин интернет ухаж, янз бүрээр оролдов.

Хайлтын илэрцүүдээр нилээн хэдэн төрлийн орон сууцны танилцуулга бүхий чухал нэртэй вэбсайтууд байх боловч ороод үзэхээр мэдээллүүд нь хуучин эсвэл дэлгэрэнгүй мэдээлэл, зураг, үнэ ханш байхгүй бүрэн бус хэдэн үг өгүүлбэрүүд. Олдсон хэдийнх нь үнийг утсаар асуухаар одоо үнэ нь нэмэгдсээн л гэхийн. Нэмэгдсэн юм бол тэр мэдээллээ шинэчлээч!

Манайхан худалдан авагчаас ирж болох хэрэгтэй хэрэггүй олон асуултуудаас зайлсхийж, урьдчилаад зарах гэж байгаа зүйлээ бусдын сэтгэлд хүртэл бүрэн танилцуулаад өөрсдийнхөө ч бусдын ч цагийг хэмнэж болдоггүй юм уу? Цаг хугацаа маш үнэтэй шүү дээ.

Ер нь заавал наад захын мэдээллийг авах гэж энэ их түгжрээтэй үед биеэр очиж, эсвэл утсаар ярьж хэн хэнээ бие сэтгэлээр залхаах шаардлага байна уу? Панда би бээр өөрөө борлуулагч хийдэг болохоор нэг үг өгүүлбэрээ хэдэн зуу давтахын зовлонг ойлгож байна. Ингэн ингэн стресстэх шаардлагагүй. Зүгээр байгаа мэдээллээ л үнэн зөв, дэлгэрэнгүй оруул л даа.

Интернет гэдгийг зөвхөн фэйсбүүкээр төсөөлөхгүй ээ журмын нөхөд өө! Би тэгээд аргаа бараад бас фэйсбүүк дээр шинэ орон сууцны захиалгын тухай хуучраагүй мэдээлэл юу байна хайж үзсэн. Хэрэг алга аа. Яг энэ талаар одоо хэнээс асуух юм бол? Заавал зуучлагчтай харьцах ёстой юу?

Монголд аливаа үйл ажиллагаа явуулдаг албан ёсны вэбсайттай жижиг, дунд компаниуд нь мэдээллээ шинэчлэх тал дээр үнэхээрийн учир дутагдалтай байна аа.

Монгол хэл дээр Монголтойгоо холбоотой зүйлсийн судалгаа хийх гээд интернетээс мэдээлэл хайхаар хэдэн шар хэвлэлийн мэдээ, статистикийн үндэсний хорооны мэдээллийг эс тооцвол олигтой юм олддоггүй ш дээ. Хилийн чанадаас судлагаа хийдэг оюутнууд маань энэ зовлонг ойлгоно бас санал нийлэх л байх.

Хүмүүсийн өгсөн урт ярилцлагуудыг эс тооцвол манай Монгол мэдээний сайтууд нь мэдээг маш богино хэдхэн өгүүлбэрээр бичдэг. Мэргэжлийн сэтгүүлчид тэр олон жил сурсан мэдсэн ур чадвараа энэ тал дээр харуул л даа.

Орос, англи хэл дээр аливаа мэдээг уншихад урамтай байдаг. Тухайн үйл явдал яг юунаас шалтгаалан гарах болсон учир шалтгаан, үүх түүх, өмнө нь үүнтэй холбоотой ямар ямар мэдээллүүд гарсан гэх мэт бүх л холбогдолтой зүйлсийг нэг дороос олох боломжтой холбоосуудыг нь оруулаад өгсөн байдаг.

Оросууд л гэхэд унших дуртай ард түмэн. Метронд нь хүн бүр ном уншаад явдаг. Тиймдээ ч инстаграм дээрх Оросын блогерууд нь манай инфлүүнсэрүүд шиг зураг оруулаад ганц хоёр өгүүлбэр бичдэг биш, харин зурагтайгаа цуг бүхэл бүтэн нийтлэл, бусдад хэрэгтэй мэдээлэл оруулдаг.

Олон нийтийн сүлжээнд хов жив биш бусдад хэрэгтэй мэдээллүүд оруулдагууд нь түм бумаар үржих болох болтугай.

Энийг уншиж байгаа аливаа албан байгууллага мэдээлэл хариуцсан ажилтан, борлуулалтын ажилчид аа! Хариуцсан мэдээллээ дор бүр нь залхууралгүй шинэчилж байгаарай.

Манайхан метронд ном унших гэсэн чинь МЕТРО БАЙХГҮЙ. Одоо тавилан л юм даа тэ.

Байшин чинь хэр том бэ гэдэг чухал биш ээ, тэрэнд чинь хэр их аз жаргал байгаа вэ гэдэг хамгаас чухал.

Эх сурвалж: Нүүдэлчин Панда тэмдэглэл

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419