АДОЛЬФ ХИТЛЕРИЙН төрийн эргэлт хийхээсээ өмнө өгсөн ЯРИЛЦЛАГА

АДОЛЬФ ХИТЛЕРИЙН төрийн эргэлт хийхээсээ өмнө өгсөн ЯРИЛЦЛАГА

   Энэ удаагийн ховор ярилцлага буландаа Герман Улсын удирдагч агсан Адольф Хитлерийн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. 1923 оны Германы төрийн эргэлтийн өмнө өгсөн түүний уг ярилцлагыг АНУ-ын сэтгүүлч Жорж Сильвестр Вирек хөрөглөн, найруулж, “The Guardian” сонинд хэвлүүлж байжээ. Хожим Адольф Хитлерийг хорих газраас суллагдсаны дараа буюу 1932 оны долдугаар сард “Либерти” сэтгүүлч дахин хэвлүүлсэн хувиар нь хүргэж байна.

-СОЦИАЛИЗМ БОЛ “НҮҮРЭЭ ДАЛДАЛСАН” МАРКСИЗМ-

“Хүмүүс биднийг “Либерал нам” гэдэг. Харин бид өөрсдийгөө “Үндэсний социалистууд” гэж нэрлэсэн. Би интернационалист биш. Манай социализм бол үндэснийх. Бид хувь төр, засгаа арьстай өнгөтэйгөө нэгэн бүхэл гэж авч үзнэ” гэж өөдөөс минь цэх харьж суугаад үзэл бодлоо илэрхийлэнгээ хаа нэг цайгаа балгалах байгаа нэгэн бол Германы Үндэсний социалист ажилчны нам буюу Нацист намын дарга Адольф Хитлер.

Тэрээр цааш нь үргэлжлүүлж, “Нэгэн өдөр би Герман Улсыг удирдахдаа большевизмыг дотооддоо эцэслэх болно” гэж хэлэв. Адольфийн үзэж буйгаар большевизм нь Германы фашистуудыг эгнээндээ нэгтгэж байгаа маш том аюул заналхийлэл юм. Харин түүний хүсэж буй зүйл бол Герман Улс дахь большевизмыг уль мөргүй устгаж, улсынхаа 70 сая гаруй иргэнд эрх чөлөөг нь буцааж олгох гэнэ. “Версалийн гэрээ, Сент Жермений гэрээ зэрэг большевизмын үндсийг хадгалж үлдсэн энхийн гэрээний толгойг нь таслах ёстой” гэж Хитлер эрс дуугарав.

Адольф Хитлер үндэсний социализмын хөтөлбөрөө зарласнаасаа хойш сонгуулиас сонгууль дамжих тусам хүчирхэгжиж байлаа. Хэдий Герман Улсын Ерөнхийлөгч Хинденбургийг суудлаас нь буулгаж чадаагүй ч Хитлер өнөөгийн Герман дахь хамгийн том намын дарга. Үнэн хэрэгтээ Адольф Хитлерийн гол өрсөлдөөн нь Хинденбургийг унагаах бус, канцлер Брюэний эсрэг байж л дээ. Өнгөрсөн сонгуулиар Хиндербугт саналаа өгсөн сонгогчид Хитлерт сонирхолтой байсан боловч хэн хэнийх нь мөн чанарыг эрх таниагүйгээс үүдэж, хуучин фельдмаршалдаа саналаа өгөхөөс өөр сонголтгүй болсон гэж үзэж болох л юм. Гэвч энэ улсын ирээдүйн удирдагч нь Хитлер гэдэг нь эргэлзээгүй. Нэг л шөнийн дотор Герман Улсын иргэд шинэ удирдагчтай болсон байхыг үгүйсгэхгүй. Энэ улсад Хинденбургээс өөр Хитлертэй хүч тэнцэх хүн үгүй.

Анх Напелеон Бонапарт Австрийн эзэн хааныг титмээ өгөхийг албадсанаар Германы анхны эзэнт гүрэн төгсгөл болсон. Хоёрдугаар эзэнт гүрний эзэн хаан Голландын хоргодох газарт амиа алдсанаар төгссөн. Харин гурав дахь Германы эзэн гүрэн аажмаар, гэхдээ урьд өмнөхөөсөө илүү бат бөх гарч ирж байгааг үүнээс харж болохоор байна.

Бид ярилцлагаа Адольф Хитлерийн төв оффис, Мюнхенд ч биш түүний хувийн байшинд хийсэн юм. Эхэн үедээ амьдрал, хувь заяаны тухай жижиг яриа өрнүүлж, аяга цай ууж байв. Харин би Хитлерээс “Танай намын мөрийн хөтөлбөр нийтэд магадлан итгэмжлэгдсэн социализм биш. Гэтэл та үүнийгээ үндэсний социализм гэж нэрлэх нь зөв гэж бодож байна уу” гэж асуув. Тэр аягатай цайгаа аяархан ширээн дээр тавьчихаад “Социализм” гэж хэллээ. “Социализм бол нийтлэг өвч, ургамалтай ижил зүйл биш. Коммуникм бол социализм биш. Марксизм бол социализм биш. Анх марксчууд энэ нэр томъёог хулгайлж, утгыг нь төөрөлдүүлсэн. Би социализмыг социалистуудаас холдуулахыг зорьж байна” гэв.

Адольф Хитлерийн ярьж байгаагаас үзэхэд социализм нь эртний Ариа, Германы байгууллага юм. Үүнээс Германы өвөг дээдээс тодорхой байдлаар эзэмшдэг байсан бөгөөд нийтлэг үзэл санааг боловсруулдаг байжээ. Харин өнөөгийн социалист нь “нүүрээ далдалсан” марксизм гэж Хитлер үзэж байна. Социализм нь марксизмаас ялгаатай нь хувийн өмчөөс татгалздаггүй. Социализмд тулгуурлах гол үндэс нь эх оронч үзэл гэнэ.

Хитлер өөрийгөө цэвэр Герман хүн биш гэдэг. Түүний тас хар үс нь бусад германчуудаас өөр байсан тул тэрээр гэрэл зураг авахуулахаас олон жил татгалзаж ирсэн аж. Энэ маягаар зөвхөн ойр дотнын хүрээлэлдээ танигдах журам нь түүний намын ажлын стратегийн нэгэн хэсэг байсан ч байж болзошгүй юм. Харин миний хамгийн ихээр гайхсан зүйл бол түүний төрх байдал болон ааш зангийн хачин ялгаатай байдал. Урьд өмнө нь миний харьж байсан ямар ч хүнээс илүү төлөв даруу төрхтэй хэр нь үзэл бодлын хувьд түрэмгий мэт санагдаж байлаа.


-БИДЭНД 10 КИЛОМЕТР ГАЗАР БАЙСАН Ч ТҮҮНИЙГЭЭ БҮХ ЧАДЛААРАА, АМИА ЗОЛИОД Ч ХАМААГҮЙ ХАМГААЛНА-

Нацист намын мөрийн хөтөлбөрийн талаар “Бид эрүүл бие махбодид эрүүл оюун ухаан байдагт итгэдэг. Улс төрч сүнсээ эрүүл байлгахын тул бие махбодио ч эрүүл байлгах ёстой. Бие махбодь болон ёс суртахуун нь ижил утга агуулна. Эрүүл хүн аль талаас нь бодсон марксист хүн болохгүй. Бие махбодь нь эрүүл хүн хувь хүний үнэ цэнийг мэддэг” гэлээ. Адольф Хитлер цааш үргэлжлүүлэн “Ядуусын хороолол, доройтлоос аврах цор ганц арга бол газар нутаг, тариалангаа авч үлдэх. Бидэнд өөрсдийн гэсэн амьсгалах, амь орох орон зай хэрэгтэй. Ингэхийн тулд газар нутгаа тэлэх ёстой” хэмээсэн юм.

Хэрхэн газар нутгаа тэлэх тухайд цаашид шалгаахад тэрээр “Газар нутгаа зүүн тийш тэлж, колони улсууд хадгалж, үлдэх хэрэгтэй. Өмнө нь бид дэлхийн ноёрхлыг Англитай хуваалцах боломжтой байсан. Харин одоо үгүй. Бид зөвхөн зүүн тийш л газар нутгаа тэлэх боломжтой” аж. Харин намайг “Герман Улс газар нутгаа тэлэхгүй байсан ч дэлхийн эдийн засгийн эргэлтэд орох боломжтой биш гэж үү” гэж асуухад Хитлер толгойгоо доош гудайлгаж, сэгсрэв.

Адольф Хитлер “Эдийн засгийн империализм нь цэргийн империализмын хүчнээс хамааралтай байдаг. Эзэн гүрэн үгүйгээр дэлхийн хэмжээний худалдаа наймаанд оролцож чадахгүй. Манай иргэд дэлхийн хэмжээний хүч чадал, худалдааны наймааны алинд нь ч суралцаагүй. Одоо би өөрийгөө олох, улсынхаа алдсан зүйлээ олж авах ажилд уусаж байна. Герман Улс үндэсний, ёс суртахууны, эдийн засгийн сүйрлийн шатанд байна” гэлээ.

Хэсэг зуур дуугаа хурааж суусны эцэст би түүнээс “Зарим милитаристуудаас өөр замаар ЗХУ-тай эвсэл байгуулахыг зорихгүй юм уу” гэж асуулаа. Үнэн хэрэгтээ Адольф Хитлер энэ асуултад хариулахаас зайлсхийжээ. Учир нь тэр саяхан Либерти Троцкийн Герман дахь эрх мэдэлтэй холбоотойгоор Герман Улс, ЗХУ зэрэг Европын орнууд оролцсон хурлын “Энэ тэмцэл үхлээр дуусах болно” гэсэн мэдэгдэлд хариу өгөхийг эрс татгалзаж байсан билээ. Үүнээс харж үзэхэд Хитлер бусад намуудтай холбогдох зарчмаар буулт хийх хандлагатай байгаа юм.

“Нэгдсэн фронтыг хамруулсан улс төрийн холбоо нь хэтэрхий тогтворгүй байна. Маш ойлгомжгүй, тодорхойгүй бодлого гаргаж, түүн дээрээ үндэслэж улс төрөөр тоглож байгааг нь харж байна. Хүмүүсийн үзэл бодлыг идеал үзлээр түрэмгийлж байгаа юм” гэж Хитлер хэлэв.

Адольф Хитлер “Манай Нацист нам Германы бүх овог аймгуудыг нэгтгэж, илүү агуу Германыг бүтээхийг хүсэж байгаа. Гэхдээ бидний хүсэж буй аврал магадгүй хамгийн жижиг зүйлээс ч эхэлж болно. Бидэнд зөвхөн 10 километр газар байсан ч түүнийгээ бүх чадлаараа, амиа золиод ч хамаагүй хамгаална” хэмээн тэрээр эрс дуугарав. Өрөөнд хэсэг зуур чимээгүй байсан ч түүний үзэл бодлын үгс цуурай мэт ахин дахин сонсогдсоор байв. Төд удалгүй үүдэн чимээ гарч, түүний туслах нь намын хурал дээр үг хэлэхийг нь сануулж хэлсэн юм. Харин Адольф аягатай цайгаа ууж байгаад дуусгалгүй гарч явав.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419