“Оюутолгой”-д хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт хэзээ гарах вэ?

“Оюутолгой”-д хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт хэзээ гарах вэ?

ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонго одоогоос гурван сарын өмнө “Оюутолгой” төсөлд хийсэн хөндлөнгийн шинжээчийн  дүгнэлт зургадугаар сард  гарна” хэмээн мэдэгдэж байв. Түүний хэлсэн хугацаа өнгөрчихөөд байхад хэн ч түүнээс энэ тухай асуусангүй.  Ер нь бол тухайн үед хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргах асуудлыг “Рио Тинто”-оос ихээхэн  эсэргүүцэж байсан гэсэн мэдээлэл гарч байсан юм. Тэгвэл хоёр өдрийн өмнө хуралдсан  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хурал дээр энэ талаар хөндсөнгүй. Тус хуралдаанаар Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр болон “Оюу Толгой” ХХК-ийн татварын маргааны асуудлаар  Засгийн газраас Лондонгийн арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн  явцын талаарх  Засгийн газрын ажлын багийн танилцуулгыг сонссоноос хэтэрсэнгүй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн зэсийн баяжмалыг борлуулж байгаа гэрээг дотоодын адил төст бусад гэрээтэй харьцуулан судалж, дүгнэлтийг Түр хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын баг байгуулах санал  гаргаж, Ш.Адьшаа гишүүн цар тахлын нөхцөл байдлын улмаас Оюутолгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, бусад асуудлаар  шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын багийн төлөвлөсөн зарим ажил хийгдэх боломжгүй болсныг  хэлжээ. Ингээд намрын чуулган хүртэл асуудлыг хойшлуулах санал гаргасан сурагтай. Харин зэсийн баяжмалын борлуулалтын гэрээтэй холбоотой асуудлыг Засгийн газарт өгөх чиглэлдээ тусгахаар тогтсоноос өөрөөр Түр хорооны хурлаас  шинэ мэдээ сонсогдсонгүй.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго Засгийн газрын ажлын багийн танилцуулгыг  Түр хорооны хуралд сонордуулсан. Түүний мэдээлэлд “Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй. “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас ажлын баг байгуулагдсан. Уг ажлын баг Рио Тинто болон Туркойз Хилл компанийн төлөөлөгчтэй  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд уулзлаа. Дараагийн уулзалтыг товлосон боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагч талаас уулзалтыг цуцалж, бичгээр тайлбар ирүүлэхээ мэдэгдсэн” гэж дурджээ. Ер нь бол  өмнө ярьж байсан зүйлүүдээ давтсанаас өөрөөр тодорхой зүйл хэлээгүй аж.

Нэг зүйл анзаарагдаж байгаа нь  “Рио Тинто”  болон Туркойз Хилл компанийн төлөөлөгчид   дараагийн уулзалтыг  цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар  цуцалсан” гэдэг хэр үндэслэлтэй вэ гэдэг асуулт бий. Нөгөө талаас хөрөнгө оруулагч талаас асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн  улстөржсөн нөхцөл байдлыг өнгөрүүлж байгаад дараа нь үргэлжлүүлье гэсэн гэх мэдээллүүд бас гарч байсныг саная. Үүнээс үүдэн шинэ нөхцөл байдалд, шинэ Ерөнхийлөгчийг сонгосны дараа хэлэлцээ үргэлжлэх нь гэсэн хүлээлт нийгэмд бий болсон.

Өнөөдөр Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгосон. Түүний ард түмэндээ амлалт мөрийн хөтөлбөр бол “Монголчууд бялагтаа  эзэн байна”  гэсэн зорилт байв. Мөн түүнийг шударга ёсыг тогтооно гэдэгт сонгогчид итгэл хүлээлгэсэн. Сонгуулийн өмнө тэрээр Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлснээс хүлээлт бас үүссэн.

Тэр нь юу вэ гэвэл, тэрээр МАН-ын даргын хувиар намынхаа 100 жилийн хуралд тавьсан илтгэлдээ “Оюу толгойн гэрээг шинэчлэн сайжруулах ажлын хэсэг байгуулсны  дүнд Дубайн гэрээг цуцалж, Оюу толгойн гэрээг сайжруулах боломж, нөхцөл бүрдлээ” хэмээн онцлон тэмдэглэсэн.

Өнөөдөр ямар  нөхцөл байдал үүсээд байна гэвэл энэ асуудлыг хариуцсан  Түр хорооны ажил удаашралтай байгаа ч  “Оюу толгой” ХХК-ийн татварын маргааны талаар Монгол Улсын Засгийн газраас гурван асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Арбитрын шүүх хуралдаан 2022 оны наймдугаар сарын сүүлийн долоо хоногт товлогджээ.

 

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419