Их Монгол Улсыг Монголчууд өөрсдөө мөхөөжээ

Их Монгол Улсыг Монголчууд өөрсдөө мөхөөжээ

Нэгдэж нийлээд дахин хүчирхэгжсэн Манж Улсын анхны хаан Нурхач: “Та нар тэнгэр дэх үүлсийг хар! Үүлс сарниж нимгэрэх үедээ аюулыг үүддэггүй. Харин бөөгнөрч, зузаарч, нэгдэж нийлж эхэлбэл л тэнгэр дуугарч, цахилгаан цахиж, аянга ниргэж, үер бууж аюумшиг болдог. Монголчууд бол яг л үүлс шиг, нэгдэж нийлэхээрээ аюултай. Иймд тэднийг хагалах, сөргөлдүүлэх, бутлах хэрэгтэй. Тэгээд л бид эрхшээж байх учиртай. Энэнийг бүү март!” гэж хөвүүд, жанжиддаа захиж, сургамжилж байжээ. Энэ нь Нурхачийн хувьд Монголчуудын XIII зуун дахь их нэгдлийн үр дагаварт тулгуурлан хийсэн дүгнэлт, сургамж байв. Түүхэн баримтанд үндэслэсэн энэ үг, дүгнэлт нэгэн үнэн байлаа.

Чингисийг нас барсны дараахнаас эхлээд л хүүхдүүд, ач нарын нь хооронд шунал, бардам зан, атаархлаас үүдэлтэй зөрчил, тэмцэл гарч, газар авч, талцал үүсгэж, бүр зэвсэгт мөргөлдөөнд хүргэх болжээ. Хятадын соёлын нөлөө, эрхшээлд автсан Хубилайгийн үеэс Чингисийн ургийнхны эзэнт гүрэн үндсэн бүрдэл хэсгүүдээрээ шил шилээ харцгаах замыг сонгоцгоожээ.

Чингис хаан нэгтгэж, хүчирхэгжүүлж, дэлхийг эрхшээсэн эзэнт гүрэн болгож чадсан улсаа хүүхдүүддээ хувааж өгснөөр тийнхүү мөхөх тавиланг нь үүджээ. Монголын эзэнт гүрэн бол яг хэрэг дээрээ Чингисийн ургийнхны эзэнт гүрэн байв. Чингисийн дараагаар хөвгүүд нь нэгдсэн захиргаагүй болж, хоорондоо сөргөлдөж, бүр дайтаж эхэлсэн билээ. Хагаран хагарсаар, бутран бутарсаар, сульдаж доройтсоор эцэс сүүлдээ бүгд л эзэн эрхээ алджээ. Тэр ч бүү хэл Монголчууд уугуул газар нутагтаа ч эзэн байж чадах тэнхэлгүй болж доройтжээ. Бүр цаашлаад эртний гарвал, угшилтай угсаатан, үндэстэн хэвээр үлдэж чадах эсэх нь ч эргэлзээтэй болжээ. Ноёдын хагарал, сөргөлдөөн байнгын дайн самуунд хүргэж, ламын шашин суртал нүүдэлчдийн идэрмэг, дайчин шинжийг мохоож, Манж, Хятадын төрийн бодлого Монголчуудыг цэрэг, зэвсэггүй болгожээ. Ийм байдалд нэгэнт орчихсон Монголын ноёдод геополитикийн холбогдолтой алсын хараа, хэтийн төлөвлөгөө гэж байсангүй.

Уралын нурууны цаана байсан Орос Улсын хаад, ноёд Сибирийн уудам орон зай, хөлддөггүй их далай руу (Номхон далай) зогсолтгүй түрэн орж урагшилсаар байсан үед Монголын ноёд Байгал нуур орчмын бүс нутгуудад ард иргэдээ суурьшуулж, хилийн овоонууд босгож, цэрэг харуул суулгаж, уул, ус, гол горхи, мод ургамал, ашигт малтмал ихтэй энэ чухал районыг оросуудаас өрсөн эзэгнэж болох байлаа. Гэвч ийм ухаан, бодлого тэр цагийн ноёдод байсангүй. “Хаадын удам сулардаг, хулгайчийн удам чангардаг” хэмээх үг үнэн ч юмуу гэхээр шинж, байдлыг тэр цагийн ноёд, түшмэдээс олж харж болох байжээ. Уг нь энэ үг цус ойртолтын сөрөг үр дагаварт нэрвэгдэж эхэлсэн Европын хаадын удам сударт зориулагдаж хэлэгдсэн гэгддэг билээ. Тэнд хаад, том язгууртнуудын хувьд үеэлүүд хоорондоо гэрлэх явдал нэлээд хавтгайрсан нь ийм байдлыг үүдэж байжээ.

XVII, XVIII, XIX зуунд Монголын ихэнх ноёдод дотооддоо зөрчилдөх, нэр цол, хэргэм зэргийн хойноос улайран хөөцөлдөх, шунал ба атаархалд идэгдэх, мухар сүсэгт хөтлөгдөх зэрэг увайгүй шинжүүд шүглэснээс тэд улс үндэстнийхээ язгуур ашиг, сонирхлыг ч дээр дооргүй үл хэрэгсэн гишгэчиж, урвах шарвах нь ч хэрээс хэтрээд байжээ.

Их Монгол Улс ингэн ингэсээр Монголчуудын өөрийн нь гараар мөхөөгджээ. Их Монгол улсыг тийнхүү мөхөөж чадсан тэр мунхаглалын өнөөгийн илрэл, хувилбарууд нь (цагаан захтнуудын шунал, авлига, луйвар, урвалт гэх мэт) ардчилсан гэгдэх жижигхэн Монголыг минь мөхөөчих бий гэхээс түгшүүр, айдас төрж зүрх зогсох, цус царцах шиг болох юм даа.

Их Монгол Улсын үеийн нэр нөлөө, хил хязгаарын талаар бодох, харийн хүчнүүдийн (төр, шашны) эсрэг сөрөн зогсох, тэмцэх сэтгэл ба чадавх үгүй болсны нэгэн тод илрэл нь Монголын газар нутаг ба хил хязгаарын аль ямар ч асуудлыг Хаант Оросын төрийн төлөөлөгчид ба Манж-Хятадын төрийн төлөөлөгчид л дур мэдэн зоргоор шийдвэрлэдэг, түүнд Монголын талын оролцоо, нөлөө бараг үгүй болсон баримт юм. Иймэрдүү ажил хэрэгт ХVIII-ХХ зуунд Оросын төрийн бодлого, санаачилга гол төлөв хөтлөх, чиглүүлэх рольтойгоор, харин Хятадын тал “инээж байгаад долоож дуусгах” арга, зальтайгаар оролцож, “үлэмж том бялуу” хувааж байгаадаа хэн хэн нь бараг л бялуурах байдалтайгаар нэг нэгэндээ ая тал засаж, найр тавьцгааж байжээ. Гэрээ, хэлэлцээрүүдийн протоколоос энэ нь тодорхой мэдрэгддэг юм. Их Монгол улсын бүх нутаг дэвсгэрийг хүнтэй, малтай, ашигт малтмал, агаар устай нь хувааж авахаас өөр том бялуу гэж хаана байх билээ!

Жишээ нь Ховдын хязгаарын зүүн хойд Сийлхэм уулнаас Их Алтайг дамжуулан Мааньт хөтөл хүртэлх хилийг тогтоож 20 ширхэг тэмдэг овоо босгосон гэрээ, хэлэлцээрийг Оросын талаас сайд Бабуков, Хятадын талаас Манжийн дэд амбан Күй Чан нар ахалж байжээ. Энэ гэрээ 1869 онд хийгджээ. Энэчлэн Орос ба Чин Улсын хоорондох хилийн (Орос ба Монголын хоорондох) 1883 оны 8-р сарын хэлэлцээрийг дэд амбан Абдулла ба хурандаа Певцов, 9-р сарын-хэлэлцээрийг сайд Шен ба Певцов, 10-р сарын хэлэлцээрийг сайд Шен ба генерал Фельд нар ахлан Монголчуудын оролцоогүйгээр хийж тэмдэг овоо босгож байжээ. Их Монгол Улс ингэтлээ доройтно гэдэг санаанд багтамгүй явдал билээ.

XX зууны эхээр (1913 онд) Орос ба Хятадын хооронд Монголын талаар гаргасан нэгдсэн Тунхаглалд ч гэсэн “Их Оросын хаант улсын Засгийн газраас дэвшүүлсэн ерөнхий журмыг үндэс болгохыг Хятадын засгийн газар зөвшөөрч” 1913 оны 10-р сарын 23-нд Бээжинд хоёр тал нууц хэлэлцээ хийж байжээ. Оросын талаас санал болгосон үзэл санаа 1915 оны 5-р сарын 25-ны Хятад-Орос-Монголын хэлэлцээрт тэр чигээрээ сууж баталгаажжээ. Зөвхөн энэ хэлэлцээрт тэд Монголын талыг ёс төдий оролцуулж нууцаар тохиролцсон бүхнээ тулган хүлээлгэжээ. Далдуур, урьдчилан тохиролцсон Орос, Хятад хоёрын шахалт, дарамт цааш цаашдаа ч удтал үргэлжилсэн билээ...

XX зууны дундуур БНМАУ ба Оросын Холбооны улсын хоорондох, мөн БНМАУ ба Хятад улсын хоорондох хилийн дээсийг тогтооход ч гэсэн уламжлалт нутаг дэвсгэрээ хоёр хөршдөө хүчинд автан найр тавьж өгч байгаа Монголын талын санал ямар ч давуу эрхтэй байгаагүй юм. Урьдчилан сайтар бодож судалсан Орос, Хятадын төлөөлөгчид авъя гэсэн бүхнээ өм цөм авч чаджээ. Ямар ч болов тусгаар улсын хувьд хилийн дээстэй болж байгаадаа л Монголчууд баярлаж байв...

Их Монгол улсын гал голомт болон үлдэж байгаа Ар Монголдоо ил, далд туслах, хилийн дээс тогтоох үед бодлогоор дэмжих, Монголын талд ашигтай мэдүүлэг өгөх, гэрчлэх талаар Урианхай, Буриад, Барга, Өвөр Монгол, Шинжааны ноёд хүртэл сэтгэл, санаачилга гаргаагүй билээ. Холын хараа, бодлогогүй ноёд ихэнхдээ харийнхны талд үйлчилж байжээ. Чухам тиймийн учир БНМАУ-ын хил орчмын байгалийн үнэт баялгийн нэг хэсэг нь бүхлээрээ болон хагаслагдан Орос, Хятадын эзэмшилд үлдсэн байна.

Нэг яс, цусны хүмүүс, эртний монгол овог, аймгийн иргэд, язгуурын Монголчууд чухам яахлаараа голчлон улстөрийн элдэв зөрчил, маргаанаас үүдэлтэйгээр сөргөлдөцгөөж, хагарч, бутарч, бүр харь улсын ивээлд багтахаар тасран нүүж, дагаар орж, эргээд элэг нэгтнээ хядахаар харийн цэргийн хамтаар зэвсэглэн орж ирдэг билээ? Монголын ноёд, язгууртнуудын тодорхой хэсэг ингэтлээ төөрөлдөж, доройтсон байв. Чухам ингэснээс болж Их Монгол Улсын төрийн гал голомт 200 илүү жил унтарчээ. Ийм гунигт түүхийн гашуун сургамжийг өнөөгийн Монголчууд хоромхон ч гэлээ мартах ёсгүй, мартах эрхгүй!

“XX зууны дунд үе гэхэд Монголчууд эртний түүхээ мартсан, Чннгис хааны үеийн нэр, нөлөө нь баларч устсан, үндэсний сэхээтний давхраа нь ч (лам нар, ноёд, язгууртнууд) хэлмэгдэж хөнөөгдсөн, Монголын түүхэн уламжлал эргэж сэргээгдэх боломжгүй болсон, одоо тэднээр хүүхэлдэй мэт тоглож болно” гэж зарим хүн, хүчин үзэж, дүгнэж байлаа. Ийм үзэл, санаа бүр оролдлого болон хэрэгжих шахаж байв. Гэвч их үндэстний эх түүхийг дэлхий даяараа мэддэг, судалдаг болохоор мартах, мартуулах боломж байдаггүй ажээ. Монголчуудын түүх дэлхий дахины түүхтэй яс, махны холбоотой болохоор орхих аргагүй, мартах боломжгүй юм. Одоо харин энэ байдлыг бүгд л ойлгодог, тооцдог болжээ.

 

Судлаач, проффесор Д.Чулуунжав

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419