УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 14-16 градус дулаан байна.
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 06 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндий, Орхон Сэлэнгийн сав газраар 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 93 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. |
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС