Монгол Улсын Төрийн тэргүүний сүүлчийн зарлиг ёс зүйгүй, арга ядсан уучлал байлаа

2021-06-29, 11:09 Улс төр 1,092 1
Монгол Улсын Төрийн тэргүүний сүүлчийн зарлиг ёс зүйгүй, арга ядсан уучлал байлаа

Тав дахь Ерөнхийлөгчийн сүүлчийн уучлал буюу хуулийн тайлбарууд

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн баасан гаригт дуусгавар болсон. Тэрбээр буухаасаа өмнө сүүлчийн зарлигаа гаргаж, хорих ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлсэн юм.  Ерөнхийлөгчийн  уучлалд,  ТЕГ-ын  дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, яруу найрагч Б.Галсансүх гэсэн хүмүүс багтсан байв.  Мөн анх удаа хулгайн хэргээр шийтгэгдсэн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг уучилсан. Улмаар  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ШШГЕГ-аас уучлалд хамрагдсан хүмүүсийг энэ сарын 24-нд сулласан байна. 

Түүнчлэн, эдгээр 13 хүн дунд хүн амины хэргээр ял эдэлж буй ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтаж, суллагдсан гэх мэдээлэл гарч шүүмжлэл дагуулаад байна. ШШГЕГ-аас Б.Махбалыг суллагдаагүй болохыг мэдээлж буй. Гэхдээ Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцох зарлигийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга гаргасан бололтой байна. 

Б.Махбал нь 2018 онд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амийг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт  ял авсан юм. Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал нь 11 удаа хойшилж байв. Түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хориход эдлүүлэхээр 2020 оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэж байв. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлсэн юм. Мөн Дээд шүүх түүний хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 11 жилийн ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.  Тэгэхээр Б.Махбал одоогоор Дээд шүүхээс сонссон 11 жилийн ялынхаа дөрөв дэх жилийн ялыг эдэлж байгаа гэсэн үг. Хэрэв Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнийг суллаагүй харин ялаас нь хөнгөлөх уучлал үзүүлсэн бол Б.Махбалын ял 2.8 жилээр хасагдсан гэсэн үг.  Түүний үлдсэн найман жилээс Ерөнхийлөгч Х.Баттулгын уучилсан 25 хувь буюу 2,8 жилийг хасвал Б.Махбал 5.2 жилийн ялтай үлдэж буй. 11 жилийн ялтай хүн нийт ялынхаа 50 хувийг эдэлсэн бол магадлангаар суллагдах магадлал туйлаас өндөр билээ.  Тэгэхээр Б.Махбал сая суллагдаагүй ч удахгүй суллагдах боломжтой болж байна.

Харин  олон нийт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын сүүлчийн зарлигийг  нэлээд шүүмжлэлтэй хүлээн авч байна.  Хүн амины хэрэг хийсэн хүнд уучлал үзүүллээ.  Уучлал үзүүлэх ёсгүй, хуульд энэ талаар заагаагүй гэх маргаантай асуудал нэлээд гарч байна. Мөн талийгаач Г-гийн эхнэр У.Өнөрцэцэг “Хэрэв Б.Махбалыг суллаж байгаа бол гомдолтой байна. Гашуудлын нулимс хатаж дуусаагүй байхад алуурчин нь суллагдаж болох уу. Шударга бус байна” гэж тайлбарыг өгчээ.

Ерөнхийлөгчийн уучлалыг хуульд дараах байдлаар тусгажээ. 

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/-т  “уучлал үзүүлэх” нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн нэг болохыг заасан байна.

Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд

1. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно.

2. Энэ хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл,уучлал үзүүлэхгүй гэжээ. 

Ерөнхийлөгчийн тухай хууль

15 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх

2.Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар уучлал үзүүлнэ гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд

155 дугаар зүйл.Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох

155.1.5.ялтанд өршөөл, уучлал үзүүлсэн бол ялыг дуусгавар болгохоор заажээ.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч зарлигаа шууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, уучлалд хамрагдсан хүмүүс тэр өдрөө суллагдана гэсэн юм байна.

Өршөөл, уучлал хоёр нь өөр ойлголт бөгөөд өршөөл нь  УИХ-ын бүрэн эрх, уучлал нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал юм байна.

Тэгэхээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Эрүүгийн хуулд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг хэсэгчлэн чөлөөлж болно. Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт уучлал үзүүлэхгүй гэсэн заалтыг үндэслэн хүний амь нас хөнөөсөн Б.Махбалд уучлал үзүүлсэн байна. 

Хуулийн хүрээнд ямар нэгэн маргаан үүсэхгүй байж болох ч Монгол Улсын Төрийн тэргүүний сүүлчийн зарлиг  ёс зүйгүй, арга ядсан уучлал байлаа.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419