Ардчиллыг авилга, анархизм хоёр идэж дуусгах бололтой...

Ардчиллыг авилга, анархизм хоёр идэж дуусгах бололтой...

Олон ургальч үзэл санааг дэмжих, дээдлэхийн учир

Нэг намын бодлогоор, нэг үзэл суртлын дагуу л нийгмийн амьдралын бүх талыг удирддаг бол тэр улс оронд наад зах нь нийгмийн шинжлэх ухааны салбарууд чөлөөтэй хөгжих боломжгүй юм. Монголын нийгмийн туршлага, практикаар энэ нь нотлогдсон билээ. Жишээ болгож XX зууны II хагас дахь түүхийн шинжлэх ухааныг авч үзье.

XX зууны дундуур “Монголын товч түүх”-ийг ЗХУ-ын түүхч эрдэмтэд бичжээ. Энэ ажилд Монголын талаас ердөө л хоёр хүн оролцож багаахан хэсгийг нь бичилцжээ.

Гарал үүслээ, түүх намтраа байнгад шахам дурсаж, домоглон өгүүлж, жишээ сургамж авч ирсэн цөөхөн ард түмний нэг нь Монголчууд билээ. Бүх нийтийн тооллын өмнөх үеэс нааш яригдаж байсан гэгдэх үлгэр шахам болчихсон домгууд ч байжээ. Хэн бүхний мэдэх жишээ гэхэд л 1240 онд бичигдсэн Монголын нууц товчоонд дурдагдан буй Чингис хааны гарал, үүсэлтэй холбогдох түүний өмнөх 20 гаруй үеийн өвгүүдийн нь талаарх мэдээ, баримт байна. Хубилай хааны намтар үйл ажиллагааг өгүүлсэн “Мэдэгдэхүүнийг сайтар өгүүлэгч” судар байна. 14-р зууны эхэн үеийн дэлхийн түүх гэгдэхээр “Судрын чуулган” ном байна. Наашлуулан дурдах аваас “олон алтан товч, эрдэнийн эрхүүд” байна. XIX зууны жишээ гэхэд л Амар гуайн бичсэн түүх байна. Түүхэн уран зохиол олон бий. Гэтэл “Монголын товч түүх”-ийг бичсэн Зөвлөлтийн эрдэмтэд өмнө дурдсан бичмэл түүхүүдийн өгүүлэх түүхэн үнэнийг үл ойшоож, хийсвэрлэн орхиж, ганцхүү большевик үзэл суртал, ангич намч байр сууринаас нэгэн зохиомол түүхийг бүтээжээ.

Нэг-изм, нэг намын үзэл суртлын үүднээс асуудалд хандах аваас түүхийн шинжлэх ухаан өөрөө субъективизмээр дүүрч үнэнийг өгүүлэх биш худал руу хөтлөгч болж хувирдаг байна. Чухамхүү ийм замаар орсноосоо болоод 1960-аад оноос хойшхи Монголын түүх судлал түүхэн үнэнрүү ойртох, зэрэгцэх биш харин намч, ангич байр суурь, Зөвлөлтийн эрдэмтэдийн хийсэн үнэлгээ, дүгнэлт, МАХН-ын баримт бичгүүдэд дурдагдсан үзэл санаанд нийцүүлэх эрмэлзэлд л хөтлөгдөх болжээ. Ийм үзэгдэл цааш цаашдаа яван гаарч, хэтийдэж, МАХН-ын гишүүн судлаачид бүр намыхнаа даргыг, хэлсэн үгийг нь бурханчлан үзэх, шүтэх болсон байв. Бодит үнэн, шинжлэх ухааны үнэн бол хэзээ ч гэсэн зөвхөн ганц хүний карманд байдаг зүйл биш юм. Бүхэл бүтэн нэг намын үзэл онолд ч гэсэн бүх үнэн агуулагдаж байдаггүй нь амьдрал, практикаас тодорхой харагддаг.

Ялангуяа хэт шашинжуулах, хэтэрхий улс төржүүлэх, хэт намчирхах, том нэр төрд хэт шүтэх нь үнэнийг худал, худлыг үнэн болгодог том эмгэг, нийгмийн сэтгэл зүй, ухамсарт тусдаг өвчин, тахал юм.

Монгол судлаачдын философи сэтгэлгээ XX зууны туршид мөн марксист-ленинист явцуурлаар өвчилсөн байв.

МАХН-ын мөрийн хөтөлбөр, зорилтуудыг тухай тухайн цаг үед байж болох ганц үнэн болгож харуулах гэсэн оролдлого онолын сэтгэлгээг боомилж, худал гаргалгаа, дүгнэлт хийлгэж, амьдрал, практикаас үнэнийг эрэх биш намын дарга нарын үг, илтгэлээс үнэнийг, маргаашийг эрэхэд хүргэсээр байв. Философичид, нийгэм судлаачид МАХН-ын илтгэл, тогтоолын дүгнэлтэнд хөтлөгдөж улс орны нийгэм-улс төрийн байдал, хөгжлийн түвшин, үе шатны хувьд эртэдсэн, дэвэргэсэн үнэлгээ, дүгнэлт өгч ард олныг төөрөлдүүлсээр, болоогүйг болсон мэтээр сурталчилсаар байлаа. Нийгмийн урагшлах хурд саарч, мухардалд орсон үед ч гэсэн буруу, зөрүү үнэлгээгээ давтсаар байсан нь доктор, профессорууд, академичдын хуурамч нэр хүндийг бүр шавартай хутгасан юм.

Том гэгдсэн эрдэмтэдийн олонхи нь чанартай сайн бүтээл туурвихын төлөө биш зөвхөн зэрэг, цолоо нэмэх, том албан тушаалд дэвших, цалин хангамжаа нэмэгдүүлэхийн төлөө л хичээцгээж, дээшээгээ ая тал засах, дарга нарт таалагдахын тулд зусар зуйрган зан авир гаргах, бэлэг сэлт барьж гүйцгээх, дайлж цайлах нь хот хөдөөгүй хавтгайрсан байв.

Аливаа нийгмийн хөгжиж дэвших үйл явц, замыг нийгэм-эдийн засгийн таван хэлбэршилд хуваасан болзолт ангиллыг байгалийн хувьсал, ургамал, амьтны өсөлтийн үе шат мэтээр буруу, болхиор ойлгосон бүдүүлэгдүү объективизмын золиос болсон сэтгэлээ олон философич, олон эдийн засагчдыг эзэмдэж байсан нь хуурамч шинжлэх ухаанчирхлыг төрүүлжээ. Нялх хурга нас бие гүйцсэн том эр хонь болохын тулд ердийн бус өсөлтийн арга, замыг сонгосон мэт шахуу “капиталист биш хөгжлийн зам” гэх бодит бус, ердийн бус, зохиомол судлагдахууныг "формацийн онол”-ын үүднээс буй болгоод түүнээ Монголчууд олон жилийн туршид бүх талаас нь судалж, тодруулж буй мэт байдлыг хоосон дүр эсгэгчид залхатлаа үзүүлсээр, бусдыг гайхруулсаар байж билээ.

Формацийн онолыг өрөөсгөлөөр, механикаар ойлгох, мөрдөх нь хичнээн ч тооны худлаа судлагдахууныг төрүүлж болох аюултай юм.

Аспирант, дэд эрдэмтэн, доктор, профессор ШУА-ийн сурвалжлагч гишүүн, академич гэх зэрэг, цолуудыг угсран шатлан авсан хэдий ч тухайн салбар шинжлэх ухаандаа шинэ, чухал бүтээл туурвисан, шинэ онол дэвшүүлсэн, шинэ чиглэлийг буй болгосон, нээлт хийсэн судлаач нийгмийн шинжлэх ухааны салбаруудад /нийт тоотой нь харьцуулах юм бол/ бараг байсангүй. Эрдэмгүй эрдэмтдийн тоогоор бол /хүн амд харьцуулвал/ Монгол улс дэлхийд бараг л нэгдүгээр байранд орчихоод байжээ. Худал намчирхал, хуурамч шинжлэх ухаанчирхал ингэтлээ газар авчээ.

Олон ургальч байдал, оюун санааны амьдралын олон талт байдал ноёрхох нь заавал улс төрийн олон намтай байхыг шаарддаг биш юм. Үнэнийг олж мэдэх, таних, ашиглах замаар амжилттай урагшлахын тулд л олон ургальч байдлыг дэлхий нийтээрээ дэмждэг билээ.

Хуурамч шинжлэх ухаанчирхал, худал номчирхол нь ард олны оюун санааны амьдралыг гэгээрүүлж чаддаггүй болохоор мухар сүсэг, хоосон залбирал, бөө мөргөл, хутагт хувилгаад, хойд дүр, бурхан, сахиус мэтийн зүйлүүд 1990 оноос хойш гэрлийн хурдаар эргэж иржээ.

Номгүй лам, эрдэмгүй эрдэмтдээр багшлуулсан их дээд сургуулиуд, сүм хийдүүд борооны дараах мөөг шиг олширч зэрэгцэн бизнес хийж эхэлснээр байдал бүр ч хүндэрчээ.

Хувийн “их, дээд сургуулиудад” бэлтгэгдсэн хүмүүсийн олонхи нь “мэрэгжээгүй мэргэжилтнүүд” дипломтой ажилгүйчүүдийн том бүлгийг Монголд буй болгожээ.

Малчдын мөнгөн орлогын ихэнхийг “хувийн их, дээд сургуулиуд” хурааж авдаг болсноор мал, махны үнийг нэмэхээс өөр арга малчдад үлдсэнгүй.

Боловсролоор бизнес хийгчдийн тоо, хот хөдөөгүй өссөн, мөн эм, эмчилгээгээр элэг нэгтнээ сөгдтөл нь шулагчдын эгнээ өргөжсөнөөр Монголд ядуурал нүүрэлж, гэмт хэрэгтний тоо, согтуурах мансуурах үзэгдэл газар авч хавтгайрчээ.

Боловсрол, гэгээрэл, хүмүүжил, хөдөлмөр, шинэлэх ухаан, үйлдвэрлэл, сахилга бат, хариуцлага, хяналт, үнэлгээ, дүгнэлт мэтийн суурь ойлголтууд бүгд л эзэнгүйдэж, самуурлаа.

Ардчиллыг ч авилга, анархизм хоёр идэж дуусгах бололтой....

Монголд эм, тарианы үнэ дэлхийн зах зээлийн дундчаас 4-7 дахин их, түүгээр ч зогсохгүй импортоор авч буй эмийн 30 орчим хувь нь хулхи, чанаргүй гээд бодохлоор шууд л ой гутах юм.

Эх оронч, улс түмэнч, ач буяныг дээдэлдэг сэтгэлгээ, хүмүүнлэг зан чанар, хүний мөс, нэг л янзаараа Монгол зан, чанар хааччихваа?

 

Судлаач, проффесор Д.Чулуунжав

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419