УИХ-ын дарга Г.Занданшатарын сандрал ба “Халтмаагийн Хүрэлсүх“
Монголын Улсын Ерөнхийлөгч Ухаанаагийн Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо. Тангараг өргөх ёслолыг УИХ-ын дарга Г.Занданшатар удирдан, хөтлөн явуулахдаа сандарч, хэдэн хэдэн алдааг гаргасан нь олны шүүмжийг дагуулаад байна.
Тодруулбал, Шинэ Ерөнхийлөгчийг тангараг өргөхөөс өмнө Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгыг тамгаа гардуулан өгөхийг хүссэн нь түүний хүндэтгэлийн чуулган дээр гаргасан эхний алдаа ба сандрал байв.
Мөн дараагаар нь иргэд, сонгогчдыг төлөөлж Чингис хааны одонт Ж.Гүррагчаа үг хэлсэн. Түүнийг үг хэлэхээс өмнө протокол зөрчиж, шинэ ерөнхийлөгчийг үг хэлнэ үү гэж дуудаж хоёр дах алдаагаа гаргасан. Улмаар тус үйл ажиллагааг зохион байгуулж байсан хүнээс дохио өгч, Ж.Гүррагчааг үг хэлэх байсныг сануулснаар шинэ Ерөнхийлөгч хэсэг зогсож байснаа суусан юм.
Г.Занданшатар Шинэ ерөнхийлөгчийг индэрт гарч үг хэлэхийг урих үеэрээ овгийг нь андуурч “Халтмаагийн Хүрэлсүх та үг хэлнэ үү” хэмээн сандарсандаа овгийг нь буруу хэлж, хүндэтгэлийн чуулган дээр ийнхүү гурван алдаа гаргав.